Алдарт ”Битлз” хамтлагийн продюсер таалал төгсжээ

2016 оны 03 сарын 09

Домогт "Битлз" хамтлагийг алдрын оргилд хүргэсэн Их Британийн хөгжмийн продюсер Жорж Мартин 90 насандаа нас нөгчсөн тухай Ливерпулийн дөрвөлийн бөмбөрчин байсан Ринго Стар “Твиттер” сүлжээн дэх хуудсандаа мэдээлжээ.

Жорж Мартин түүхэн дэх хамгийн “алдартай” продюсеруудын нэг байсан бөгөөд урын сандаа Британийн хит-парадад дээгүүрт жагссан 30 гаруй хөгжмийн зохиомж, Америкийн чартуудад дээгүүр байранд орсон 23 дуутай юм. 

1996 онд Мартин Британийн хаант улсын одонг хатан хаанаас гардан авч, рыцарийн хэргэм зэрэг хүртэж байжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД