”Хурд” үзэгчдийн хүсэлтээр дахин тоглоно

2016 оны 03 сарын 11

“Хурд” хамтлагийнхан ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан гуравдугаар сарын 8-нд “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" хоёр тоглолтоор бэлэг барьсан билээ. Тэгвэл тэд үзэгчдийн хүсэлтээр удахгүй болох Цэргийн баяраар дахин тоглохоор болжээ. 1977 онд анх зохиогдож, өнөөдрийг хүртэл эгшиглэсээр байгаа "Цэргийн бодол" дуугаар нэрлэсэн уг тоглолт энэ сарын 18-нд "Сastle" клубт болох аж. Тоглолтыг зөвхөн 600 үзэгчид зориулан “VIP” хэлбэрээр хийх гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.42.2 үзэгчдийн хүсэлтээр гэдэг нэг алиа тайлбараа болимоор юмаа , онигоо ч юм шиг :))))))
202.9.42.2 харин тий
  • 2016 оны 03 сарын 12