“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД – 2016”

2016 оны 03 сарын 14

“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ-аассанаачлан ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД - 2016” олон улсын циркчдийн тоглолтыг гуравдахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ сарын 26-нд эхлэх эл тоглолтод олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэн болсон 15 орны 60 гаруй жүжигчин оролцоно.

 АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ болон Монгол Улсыг төлөөлсөн авьяаслаг жүжигчдээс гадна араатны хаан арслан, хөгжилтэй сармагчингууд,  авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд “Дэлхийн цирк Монголд” тоглолтод нэгджээ.


Түүнчлэн олон улсын тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгддэг Испани жүжигчин агаарын гимнастикийн гоцлолоороо хэний ч санаанд багтамгүй эрсдэлтэй үзүүлбэрийг толилуулах гэнэ.

Циркийн хаан үзүүлбэр болох агаарын гимнастикийг газрын үсрэлттэй хослуулсан дэлхийд хосгүй номерыг Беларусь улсын циркээс илгээжээ. БНХАУ-ын жүжигчин эмэгтэйн сул утсан дээрх тэнцвэрийн үзүүлбэр  танд өвөрмөц мэдрэмж өгнө гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байлаа.

 Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна. Мөн “Юнител”-ийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан 50 хувийн хөнгөлттэй үнээр үзэх боломжтой гэдгийг хэлж байна.

 Тоглолтын тасалбар хэдийнэ худалдаанд гарсан бөгөөд 1900-1950 үнэгүй хүргэж байгаа юм байна. Мөн “Юнител”-ийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан 50 хувийн хөнгөлттэй үнээр үзэх боломжтой гэдгийг хэлж байна.

 

Циркийн урлаг бол эрч хүч, эр зориг, гоо сайхныг төгс бүрдүүлж чадсан гайхамшигт сонгодог урлаг юм. 75  жилийн хөгжлийн баялаг түүхтэй, үндэсний соёлын томоохон төрөл болох  Монголын циркийн урлагийн өв уламжлал , үнэт зүйлсийг хадгалан  авч үлдэх, хөгжүүлэхэд тоглолтын гол ач холбогдол оршиж байгааг зохион байгуулагчид онцолж байна. Даяаршиж буй дэлхий ертөнцөд урлаг нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүртээмжтэй цаг  үе болж буй өнөө үед Дэлхийн циркийн урлагийн орчин үеийн хөгжлийн түвшинг Монголын үзэгчдэд бодитоор хүргэж байх, үзвэрийн цар хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэх, циркийн урлагийн бахдам сайхныг үзэгч олонд мэдрүүлэх, хүүхэд багачуудад циркийн урлагийг сурталчлан таниулах зэрэг томоохон зорилготойгоор  энэхүү ажлыг хэрэгжүүлж байгаа гэлээ.

Монгол Циркийн Хөгжлийн Төв нь Монгол жүжигчдээ олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцуулдаг бөгөөд 2016 оны хоёрдугаар сард Франц улсад болсон Олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цом, гуравдугаар сард Испани улсад зохиогдсон олон улсын тэмцээнээс алтан цом мөн ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээнээс алтан цомыг тус тус хүртсэн байна. Мөн тус төвийн тэргүүн Н.Эрдэнэ нь олон улсын циркчдийн тэмцээний шүүгчээр ажиллаж байна.

-       Санаачлагч, зохион байгуулагч - “Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ, тэргүүн Н. Эрдэнэ

-       Лавлах утас: 9907-0616, 9833-6060

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД