Н.Цогтсайхан: “Да Винчийн код”-ын зургийг авч дууссан

2016 оны 03 сарын 14

Унгарт ажилладаг Монгол орлон тоглогч Н.Цогтсайхан “Да Винчийн код” киноны гуравдугаар ангид тоглож буй гэнэ. Энэ ангид Харвардын их сургуулийн профессор, тэмдэг судлаач Роберт Лэндон дахин адармаатай хэргүүдийн учгийг тайлах аж. Н.Цогтсайхан “Тамын хүү”, “Монте Карло”, “47 ронин”, “Хатуу самар-5” зэрэг бидний мэдэх Холлливудын алдартай кинонуудад орлон тоглогчоор ажилласан юм.

-Алдарт “Да Винчийн код” киноны дараагийн ангид тоглож байгаа гэсэн үү?

-Зохиолч Дэн Брауны “Там” зохиолоос сэдэвлэн, “Сони пикчерс”-ийн бүтээж буй уг кинонд тэрбээр алдарт жүжигчин Том Хэнкстэй хамтран тоглолоо. Том Хэнксийн тулаант үзүүлбэрийн орлон тоглогчоор Лэнгиэл Балац ажилласан. Харин би гамшгаас хамгаалах албаны ажилтны дүрд ажиллалаа.

-Зураг авах ажил нь хэзээ дуусах вэ?

-Бүх зургаа аваад дуусчихсан. Ирэх аравдугаар сарын 14-нөөс үзэгчдэд хүргэх юм шиг байна.

-Дараагийн уран бүтээлд ажиллуулах санал ирсэн үү. Яг одоо ямар кинонд тоглож байгаа вэ?

-Одоо “Emerald city” цувралд тоглож байна. Унгарын “Корда” кино үйлдвэрт зургаа авахуулж байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД