“Дэлхийн цирк Монголд” эхний дөрвөн тоглолтын тасалбар дуусчээ

2016 оны 03 сарын 16

 

Араатны хаан арслан Монголын циркт зочлоогүй олон он улирчээ. Бас одой морьд, лам гөрөөс, элдэвтэй сармагчин, ухаантай ноход ирнэ гэсэн зар түгсэн болохоор “Дэлхийн цирк Монголд” тоглолтын тасалбар нэлээд эрэлттэй байгаа аж. Тодруулбал эхний дөрвөн тоглолтын тасалбар хэдийнэ дуусаж, гуравдугаар сарын 26, 27-нд Монголын үндэсний цирк дүүрэн үзэгчтэй байх нь тодорхой боллоо.

“Монгол циркийн хөгжлийн төв”-өөс зохион байгуулж буй “Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтод энэ удаа олон улсын циркчдийн тэмцээний алт, мөнгө, хүрэл цомын эзэн болсон 15 орны 60 гаруй жүжигчин оролцоно.  АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ болон Монгол Улсыг төлөөлсөн авьяаслаг жүжигчдээс гадна сургуультай амьтдын цуваа эхнээсээ Монголыг зориод эхэлжээ. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
87.15.245.152 Sweetness and virtue.Sweet and tenderdelight, I seeyour profilewalking alonewhere a candourreturns and thewind”s intuitionappears neara shade...Francesco Sinibaldi