”Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэллээ

2016 оны 03 сарын 21

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрөөс эхэллээ.

Тус тэмцээнд Монголоос гадна Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны нийт 20 мисс оролцож байгаа бөгөөд мисс модель, фото, авьяас, бикини, үндэсний хувцас, гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн зургаан төрөлд өрсөлдөх юм байна. 

Мөн дээрх төрлүүдээс гадна "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болно.

Үүнээс гадна оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцох юм байна. Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Тиймээс оролцогч бүсгүйчүүд аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудаар явж хандив цуглуулах юм байна. 

Тус хүмүүнлэгийн аянаас цугларсан мөнгийг Хүрээ амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах гэнэ

“Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 Mongol Tuurgatanii TERGUUN YANHAN shalgaruulnaa.