Л.В Бетховены наймдугаар симфонийг тоглоно

2016 оны 03 сарын 22

Дэлхий дахинаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан агуу их Бетховены наймдугаар симфонийг Монголд анх удаа эгшиглүүлэх гэж байна. Тодруулбал, Улсын Филармонийн уран бүтээлчид хүн төрөлхтөний бүтээсэн оюуны гайхамшигт өв, сонгодог хөгжмийг өөрийн орны ард түмэнд танилцуулах, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, хөгжим сонсогчдын хүрээг тэлэх зорилгоор “Л.В.Бетховений бүтээлүүд” тоглолтыг энэ сарын 25-нд тоглох аж. Тус тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцоно. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД