Арслан, лам гөрөөстэй хэвлэлийн бага хурал болно

2016 оны 03 сарын 23

 

“Дэлхийн цирк Монголд 2016” олон  улсын циркчдийн хамтарсан тоглолтод энэ удаа гадна араатны хаан арслан, хөгжилтэй сармагчингууд,  авьяаслаг өхөөрдөм лам гөрөөс, бяцхан одой морьд, дэггүй сэргэлэн сургуультай нохойнууд оролцох тухай зар түгээд удаж буй. Гуравдугаар сарын 26-ны бямба гаригт эхлэх эл тоглолтод оролцох араатан, амьтад Монголд хэдийнэ иржээ. Тэд өнөөдрөөс бэлтгэл сургуулилтаа эхлээд байгаа.

Араатны хаан арслан хэвлэлийн бага хуралд оролцоно

 

Тийм учраас “Дэлхийн цирк Монголд 2016” тоглолтыг зохион байгуулагчид гуравдугаар сарын 24-ний 11.30 цагт циркийн манежинд араатан, амьтдыг оролцуулан хэвлэлийн бага хурал хийхээр болжээ.

 АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ болон Монгол Улсыг төлөөлсөн авьяаслаг жүжигчдийн олон гайхамшигтай үзүүлбэрийг нэгтгэсэн энэ тоглолтын эхний зургаан тоглолтын тасалбар дуусчихаад байгаа.

Олон улсын тэмцээнээс нэг мөнгө, гурван хүрэл цом хүртсэн ОХУ-ын алиалагч, дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгддэг Испани жүжигчин агаарын гимнастикийн гоцлол, циркийн хаан үзүүлбэр болох агаарын гимнастикийг газрын үсрэлттэй хослуулсан дэлхийд хосгүй номер Беларусь улсын циркээс иржээ. БНХАУ-ын жүжигчин сул утсан дээрх тэнцвэрийн үзүүлбэр  үзүүлэх гэнэ.

 Тоглолтын тасалбарыг 1900-1950 үнэгүй хүргэж байгаа. Мөн “Юнител”-ийн хэрэглэгчид GG оноогоо ашиглан 50 хувийн хөнгөлттэй үнээр үзэх боломжтой.  

Лавлах утас: 9907-0616, 9833-6060

 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД