Морин хуурын чуулга Итали удирдаачтай боллоо

2016 оны 03 сарын 25

Морин хуурын чуулгынхан ирэх сарын 16-нд "төрсөн өдөр"-ийнхөө тоглолтыг Улсын филармонид хийхээр болжээ. 1993 оны энэ өдөр тус чуулга байгуулагдаж, Монголын төдийгүй Дэлхийн урлагийн тавцанд цоо шинэ хэв маяг, өнгө аяс бий болгосон билээ. Ардын жүжигчин Ц.Батчулуун агсан шавь нараа бүгдийг нь чуулгадаа ажиллуулж, тив дэлхийд цуурайлсан их амжилтаа эндээс буухиалуулсан юм. 

Өдгөө тус чуулгын ерөнхий удирдаачаар Д.Түвшинсайхан ажиллаж буй. Тэгвэл энэ сарын эхээр болсон "Playing love" тоглолтондоо Италийн удирдаач Роберто Салвалиаог урилгаар ажиллуулсан нь нүдээ олсон шийдвэр болжээ. Сонгодог хөгжмийн дэгээр хүмүүжсэн, энэ салбартаа амжилттай ажиллаж яваа удирдаачид Морин хуурын чуулгын тоглолт маш их таалагдсан учраас хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. 

Ингэснээр дөрөвдүгээр сарын 16-нд болох "Novel melody" тоглолтыг Роберто Салвалиао, Д.Түвшинсайхан нар хамтран дохих юм. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
49.98.147.57 Kkk bolidooo zugeer uursdiigu hiilchid gej het itgej bolohgui de
182.160.32.155 nuguu gaviyat Chinbat bagshiigaa yaasan be? Jiigeeskii yu?