“Зангараг” кино олон улсын наадамд өрсөлдөж байна

2016 оны 03 сарын 31

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадмыг энэ жил ОХУ-ын Москва хотол зохион байгуулах аж.  18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа монгол кино өрсөлдөхөөр шалгарчээ. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ. Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүйг өгүүлэх эл кино тус наадмын хоёр номинацад өрсөлдөж буй гэнэ. Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс 35 нь дараагийн шатанд шалгарч, оны шилдэг киноны төлөө өрсөлдөх юм. Мөн адал явдалт, тулаант киноны шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин шалгаруулах номинацад “Зангараг” кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар нэр дэвших болзол хангажээ. Түүнтэй есөн орны уран бүтээлчид өрсөлдөх юм.  Сонирхуулахад, Б.Батбаатар нь “Үндэсний баялаг”, “Зүрхэнд дуссан нулимс” зэрэг бүтээлүүдэд тоглосон бөгөөд одоо ИЗИС-ийн Театр, урлагийн сургуульд багшилдаг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
59.153.114.9 Ushuu iluug hiij buteegeerei amjilt.
202.179.31.97 эрхэм хүндэт хайрт багш Б.Батбаатартаа амжилт хүсье
150.129.143.133 mundag bna shuu zaluusdaa amjilt