Б.Өлзий-Учрал шилдгээр шалгарав

2016 оны 03 сарын 27

Рэппер Десант, Жакүүл, регги дуучин Ратта Баз нар хамтран “Backyard” төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Уг төслийнхөн UBS телевизийн уран бүтээлчидтэй хамтран монголд анх удаа хип хоп сонирхогч залуусын дунд шоу нэвтрүүлэг зохион байгуулсан. Дөрвөн шаттай зохион байгуулсан уг шоу нэвтрүүлгийн төгсгөлийн гала тоглолт энэ сарын 25-нд UB паласын концертын их танхимд болов. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлж, 280 гаруй залуусын авьяасыг сорьсон уг шоу нэвтрүүлгийн  төгсгөлийн шатанд 10 оролцогч тунаж үлджээ. Гала тоглолтын үеэр тэд зохиосон дуугаараа өрсөлдсөнөөс Б.Өлзий-Учрал ялагчаар шалгарсан юм. Уг шоу нэвтрүүлгийн ялагч “Backstage” цом, гурван сая төгрөг, нэг цомгийн бичлэг, гурван видео клип хийлгэх эрхээр шагнуулсан. Шоу нэвтрүүлгийн санаачлагчид хэлэхдээ “Бид энэхүү нэвтрүүлгийн нийт 36 дугаарыг үзэгчдэд цэнхэр дэлгэцээр хүргэсэн. Харин төгсгөлийн шалгаруулалтыг олны нүдэн дээр, нээлттэй хийхээр шийдсэн нь энэ юм. Тунаж үлдсэн үлдсэн 10 оролцогчоос нэгийг нь онцолж сонгох амаргүй байлаа. Бид уг шоу нэвтрүүлгээ дараа жил үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм. Тоглолтод “Люмино”, “Монтареп”, “Дижитал” хамтлаг, рэппер Цэцэ, Lil Thug-e, Gee болон түүний санаачилсан “Real” төслийн уран бүтээлчид оролцлоо. “Backyard” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч болон санаачлагчид ирэх долоо хоногт Дархан, Эрдэнэтэд тоглолтоо хүргэхээр зэхжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.27.34 IQ ӨНДӨР. ИХ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН СУРГУУЛЬД ТОЛГОЙ ДЭЭГҮҮР ОРДОГ ОЮУТАН ГЭСЭН. БИЧДЭГ ШҮЛГҮҮДИЙГ НЬ УНШИЖ БАЙСАН. АМЬДРАЛД ОЙР ЗҮГЭЭР ЮМ БИЛЭЭ. УРАМ ХАЙРЛАЖ АМЖИЛТ ХҮСЬЕ