Сорви, нөсөө толбо арилгах ”СУПЕР” аргууд

2016 оны 03 сарын 28

Хавар хэдийнээ айлсаж налгар зун хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүний арьс хамгийн их чийгээ алддаг. Тэгвэл хуурайшиж гандсан арьсан дээр нөсөө толбо үүсэж, батгашиж эмзэглэхдээ амархан байдаг бөгөөд идгэсэн ч сорви тогтчихоод арилах нь ховор байдаг ажээ.

Арьсан дээр олон зүйлээс шалтгаалж сорви үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урснаас, батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна.

Сорви гэгч зүйл хүний арьсны гоо сайхныг төдийлөн сайхан харагдуулдаггүй. Ялангуяа нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг гэж болно. Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог.

Тэгвэл төрөл бүрийн нөсөө толбо, сорвийг арилгах хамгийн үр дүнтэй аргыг хуваалцая.

1.Өргөст хэмхний хандыг сорви мөн шарх сорвин дээр түрхвэл үнэхээр сайн нөлөөтэй байдаг бөгөөд өдөрт хоёроос гурван удаа нүүрэндээ түрхэхдээ 5-10 минут байлгаад угааж байгаарай.

2. Лемоны шүүс нь арьсыг цэвэрлэх, аливаа шарх сорвийг анагаах чадвартай байдаг. Тиймээс ч сорви байгаа хэсэгтээ лемоны шүүс түрхэж байгаарай. Эсвэл бүтэн лемоныг хоёр хуваан талаар нь тэрхүү сорвитой хэсгийг үрсэн ч болно.

3. Улаан лооль ч маш сайн нөлөөтэй бөгөөд лоолийн шүүсийг сорви бүхий газартаа түрхвэл таны арьсан дээрх сорвийг маш хурдан анагааж чадна. Дээр өгүүлсэнчлэн хоёр хуваагаад үрсэн ч болох ажээ.

4. Банана жимс сорвийг арилгахад сайн нөлөөтэй. Бананыг нухаад сорвин дээрээ түрхээрэй. Мөн л таваас арван минут байлгасны эцэст угаах хэрэгтэй.

5. Содыг устай хольж зуурмаг болгон бэлтгээд сорви тогтсон хэсэгтээ түрхэнэ. Хэсэг хугацааны дараа бүлээн усаар зайлаад оливын тос түрхэнэ. 5 минут хэртэй байлгасны дараа бүлээн усаар зайлна. Энэ аргыг долоо хоногт хэд хэдэн удаа тогтмол хэрэглэж чадвал үр дүн мэдэгдэхүйц гарах болно.

6. Цэвэр мөнгөн эдлэлээр сайн үрж, арчиж байвал сорвийг бүдэгрүүлэх, үл мэдэг болгож өгдөг. Арьс гэмтэсний дараа сорви болж ирэхэд нь энэ аргыг хэрэглэдэг. Харин, хэрэв арьс нойтон байх үед арчвал сорвийг улам гүнзгийрүүлдэг.

7. Зуун наст нь мөн л арьс арчилгаанд хамгийн тустай бүтээгдэхүүний нэг юм. Цэвэр зуун настыг хандалж өдөрт тогтмол хоёр удаа арьсандаа жин тавьж хэрэглэвэл хэдхэн өдрийн дараа үр дүн мэдэгдэх болно.

8. Зөгийн балыг эртнээс нааш түлэнхийн сорви, янз бүрийн шархыг анагаах зориулалтаар хэрэглэсээр ирсэн. Шархыг цэвэрлэсний дараа цэвэр зөгийн балыг жигдхэн түрхэж боолт хийвэл сорви үүсэхээс сэргийлдэг. Мөн нэгэнт үүссэн сорвийг бүдгэрүүлэхийн тулд арьсандаа түрхэж хэрэглэж болно.

9. Наргил модны самрын тос бол арьс анагаагч шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Жинхэнэ байгалийн гаралтай ийм тос монголд бараг байхгүй. Тиймээс найрлагандаа кокос агуулсан тосыг тогтмол хэрэглэвэл сорви бүдгэрнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД