”Ядуугийн зовлон” киноны хоёрдугаар анги ирэх сард нээлтээ хийнэ

2016 оны 03 сарын 28

2000 онд нээлтээ хийж Монголын үзэгчдийг шуугиулж байсан "Ядуугийн зовлон" киноны хоёрдугаар анги ирэх дөрөвдүгээр сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ.

Залуу гэр бүл, эд хөрөнгө, хүний шунал атаа хорслын тухай өгүүлсэн уг киноны найруулагчаар өмнөх ангийн найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байна. Мөн жүжигчин Д.Хүрэлхүү, А.Адилцэцэг нар дахин гол дүр бүтээхээс гадна жүжигчин Ц.Цэрэнболд, Ц.Алдармаа нар тоглох аж. 

Киноны албан ёсны нээлт дөрөвдүгээр сарын 22-ны өдөр "Өргөө" кино театрт болно.

 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД