“Batman v Superman: Dawn of Justice” ашиг орлогоороо тэргүүлж байна

2016 оны 03 сарын 28

Нээлтээ хийсэн эхний таван хоногтоо л 424 сая долларын ашгийг “Batman v Superman: Dawn of Justice” олоод байна. Хэдийгээр шүүмжлэгчид энэхүү кинонд тааруухан үнэлгээ өгсөн ч ашиг орлогоороо дэлхийн хэмжээнд дөрөвдүгээрт бичигдэхээр болжээ. АНУ-ын хэмжээнд 170,1 сая ам долларын ашиг олсон нь гурав дугаар сард дэлгэцнээ гарсан кинонуудыг тэргүүлж амралтын өдрүүдээр олсон ашгаараа зургадугаар байрт оржээ. 

Мөн тус кино Их Британид нээлтээ хийснээс хойш 15.5 сая еврогийн орлого олсноор гуравдугаар сард тус улсад нээлтээ хийсэн кинонуудыг тэргүүлж эхлээд байна. 

Хоёр супер баатрыг анх удаа нэг кинонд гаргасан онцлогоороо “Warner Bros” компанийн хувьд хүсэн хүлээсэн амжилтаа олж эхлээд байна. 

  1. Batman v Superman: Dawn of Justice $170,100,000
  2. Zootopia $23,138,000
  3. My Big Fat Greek Wedding 2 $18,120,000
  4. The Divergent Series: Allegiant $9,500,000
  5. Miracles from Heaven $9,500,000
  6. 10 Cloverfield Lane $6,000,000
  7. Deadpool $5,000,000
  8. London Has Fallen $2,926,000

 

 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД