“S4” хамтлаг Хятадад аялан тоглоно

2016 оны 03 сарын 28

Поп, акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлагийн залуус дуучин С.Сэрчмаатай хамтран БНХАУ-д өнөөдрөөс эхлэн аялан тоглолтоо эхлүүлж байна.


Хамтлагийн аялан тоглолт Шанхай хотоос эхлэх аж. Шанхайн тоглолтын дараа Хонгконг улсыг зорих гэнэ. Арав хоногийн турш үргэлжлэх тоглолтод нь Beat box Баачка, ӨМӨЗО-ны поп, рок “Цагаан шонхор” хамтлаг оролцох  юм.


Тус хамтлаг өнгөрсөн жил БНХАУ-ын “ВТV” телевизээс зохион байгуулсан “You can” олон улсын дуучдын тэмцээнд оролцсон. Улмаар найман мянга гаруй уран бүтээлчээс шилдэг 14-т үлдэж, шилдэг хамтлагаар тодорсон юм. Тэд одоогоор Бээжин, Шанхайн урлагийн менежментийн компанитай хамтран ажиллаж байгаа аж. Тус хамтлагийн Хятад дахь тоглолт, уран бүтээлийг нь “GMP” дуу, бичлэгийн компани  хариуцан ажилладаг байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД