10 монгол хүний ЕС нь давс замбараагүй хэрэглэдэг

2016 оны 03 сарын 29

Дэлхий нийт давс, чихэр, өөх тосыг “гурван хор” хэмээж, хүнсэндээ аль болох бага хэрэглэхийг уриалж буй. Харин бид эл гурван “хор”-оос буцдаггүй. Тэр дундаа давс гамгүй хэрэглээд заншчихсан. Цайгаа хүртэл давстай уудаг нь үүнийг гэрчлэх биз ээ. Тиймээс ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ хамтран, Давсны талаарх мэдлэгийг дээшлүүлэх дэлхийн долоо хоногийг “Давс ихтэй хоол хүнснээс татгалзъя” уриатайгаар тэмдэглэж, ирэх сарын 1 хүртэл олон арга хэмжээ зохион байгуулахаар болов.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн санаачилгаар Монгол Улс эл арга хэмжээнд 2012 онд нэгджээ. Тус онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаар 2020 он гэхэд дэлхийн хүн бүрийг хоногт таван граммаас илүүгүй давс хэрэглэдэг болгох зорилт дэвшүүлж, гишүүн орнууддаа төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг.

Учир нь 2030 он гэхэд дэлхий дээр халдварт бус өвчний улмаас жилд 55 сая хүн нас барах тооцоо байна. Тиймээс давсны хэрэглээг бууруулах нь цусны даралт ихсэх, зүрх, судасны өвчин, шигдээс, тархинд цус харвахаас сэргийлж чадах хамгийн үр дүнтэй, энгийн арга аж. Үүнтэй холбоотой зарим тоо баримтыг дор дурдав.

О.БАТ-УНДРАХ


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД