Төв талбайд 350 уран нугараач цуглана

2016 оны 03 сарын 29

Монголын уран нугаралт бол тэр чигтээ гайхамшиг. Асар их тэвчээр, хатуужил, удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд үегүй мэт нугарах уян бүсгүйчүүдийн бүтээл бий болдог. Байгалиас заяасан уян биеийг багшийн ур ухаанаар төгөлдөржүүлж, дэлхийн түмнийг гайхашруулж байна. “Нарны цирк”, алдартай олон шоугаар Монголыг алдаршуулсан уран нугараач байдаг ч тэднийг нэг дор хамт нугаруулсан нь үгүй.

Тэгвэл “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номд бүртгүүлэхээр зэхэж байна.

999 морин хуурч тоглуулж, 999 тэмээний уралдаан зохион байгуулж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, олны анхаарал татах гэсэн эдгээр арга хэмжээ нь манай улсад ирэх байнгын жуулчдын урсгал бий болгох зорилготой юм билээ. Одоогийн байдлаар орон нутаг болон Улаанбаатар хотод байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчдын дунд шалгаруулалт явуулж байгаа. Удахгүй тэд нэгдсэн бэлтгэлдээ орох юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД