Онгоц барьцаалагчтай хийж буй хэлэлцээр үргэлжилж байна

2016 оны 03 сарын 29

Өнөөдөр Египетийн Александриа хотоос Каир руу нислэг үйлдэж байсан орон нутгийн зорчигч тээврийн онгоцыг зэвсэгт этгээд барьцаалжээ.

Барьцаалагч онгоцны чиглэлийг өөрчлөхийг шаардаж Кипр арлын Ларнака нисэх буудалд газардуулжээ. EgyptAir компанийн Airbus A320 онгоцонд 80 гаруй зорчигч явсан байна. 

Онгоц орон нутгийн цагаар өглөөний 7:15-д Каирт газардах ёстой байсан боловч биедээ тэсрэх бөмбөг зүүсэн этгээд онгоцонд үймээн дэгдээжээ. Барьцаалагч этгээд алан хядагчидтай ямар нэгэн холбоогүй бөгөөд хувийн шалтгаанаар ийм хэрэг үйлдсэн байж магадгүй гэнэ. 

Гэмт этгээд онгоцноос нисэх багийн гишүүд болон дөрвөн гадаадын иргэнээс бусдыг нь буулгажээ. Онгоцонд байсан гэрчийн хэлснээр хуучин эхнэр нь Кипрт амьдардаг бөгөөд түүнд бичсэн Араб хэл дээрх захидлыг дамжуулж өгөхийг гуйж байжээ.

Барьцаалагч этгээд орчуулагч гаргаж өгөхийг шаардсан байна. Одоогоор египетийн тал хэлэлцээ хийхээр оролдож хэлэлцээ үргэлжилж байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД