“Play time” наадамд 12 хамтлаг оролцоно

2016 оны 03 сарын 31

Амьд хөгжмийн “Playtime 2016” наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Наадамд 40 хамтлаг бүртгүүлснээс 12 нь оролцох эрхтэй болжээ.

Тус наадам энэ жил 12 хамтлаг, 50 гаруй уран бүтээлч оролцох аж. Тус наадмыг орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залуусын амралт чөлөөт цагийг цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, хөгжим сонирхогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2002 оноос өнөөг хүртэл зохиож байна. “Play time” наадам ирэх зургадугаар сарын 24-26-ны өдөр  “Монгол шилтгээн”-д болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД