Б.Солонго ”Үдэшлэг” хийх нь

2016 оны 03 сарын 31

Улсын филармонийн уран бүтээлчид ирэх дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурласан, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолт, хөгжмийн урлагийн ач холбогдлыг таниулах, хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийг хэрэгжүүлэх юм.

Уг төслийн хүрээнд “Баянмонгол” жааз найрал хөгжим, морин хуурын чуулга, симфони найрал хөгжмийн нийт дөрвөн тоглолт тоглохоор зэхжээ. Төслийг Улсын филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” бие даасан анхны тоглолтоор ирэх сарын 7-ноос эхлүүлэх гэнэ. Жааз урсгалаар уран бүтээл туурвидаг чадварлаг дуучны тоглолтонд Улсын филармонийн "Баянмонгол" жааз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох ба удирдаачаар С.Саруул-Од ажиллаж байгаа аж.

“Их хотын хэмнэл” төслийг Морин хуурын чуулгын “Novel Melody”, Симфони найрал хөгжмийн “Dvorak symphony №8”,  "Баянмонгол" жааз найрал хөгжмийн “Movie swing” зэрэг тоглолтуудаар үргэлжлүүлэх юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД