”ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД 2016” тоглолтыг долоон хоног сунгахаар болжээ

2016 оны 04 сарын 01

"Дэлхийн цирк Монголд 2016" тоглолтыг долоон хоног сунгахаар болжээ. Гуравдугаар сарын 26-нд эхэлсэн эл тоглолт үзэгчдийн анхаарлыг татаж, цирк дүүрэн үзэгчдийг цуглуулсаар байгаа. Ажлын өдрүүдэд 19.00 цагт, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт үзэгчдийн хүртээл болж буй эл шоу дөрөвдүгээр сарын 10-ны ням гаригт өндөрлөнө. Араатны хаан арслан, хөгжилтэй сармагчингууд болон дэлхийн 15 орны авьяаслаг жүжигчдийн шилдэг үзүүлбэрээс бүрдсэн эл тоглолтын гэрэл зургийг хүргэе. 

Гэрэл зургийг "Өнөөдөр" сонины гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ.

Румыны сургуультай ноход

АНУ-ын жүжигчид "Баганан дээрх тэнцвэр"

Узбекистаны сургуультай сармагчингууд

Узбекистаны сургуультай одой морь

Монголд анх удаа хөл тавьсан лам гөрөөс

Сургуультай арслангууд сургагчийнхаа "үгэнд" сайн орж байлаа

Морь унадаг арслан

ОХУ-ын алиалагч Борис Никишкин

Испани, ОХУ-д болсон олон улсын циркчдийн тэмцээний алтан медальт Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.193.78 Тэр сүүлийн зурган дээр байгаа монголын циркийнхэн гараагүй шүү
103.10.22.110 хха би үзсэн шд
202.9.41.49 Yagad 7 honog sungagdaad gg eder hunglhu boliitson ym be
103.23.51.1 demjij bn yg sungasnuu