“Гар хангалга” цомгийн нээлт болно

2016 оны 04 сарын 01

“Харанхуй цээжний цонх”, “Эмийнсанрууалхсаннь” зэрэг этгээд нэртэй дуугаараа олныг байлдан дагуулж байсан "Нисванис" энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байна. Хамтлагийнхаа ойн хүрээнд тэд “Гар хангалга” хэмээх өвөрмөц нэртэй дөрөв дэх цомгоо сонсогч фенүүдийнхээ гарт хүргэхэд бэлэн болсон байна.

Цомгийн нээлт энэ сарын 4-ний өдөр 12.00-14.00 цагт “Gandan Live House”-т болох аж.

Гранж рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг "Нисванис" хамтлаг 1996 онд энэ нэрээр уран бүтээлээ эхэлсэн бөгөөд модернист яруу найрагч Б.Галсансүх хамтлагийн анхны менежерээр ажиллаж байжээ. Тус хамтлагийн анхны бие даасан “Сонсохыг хориглоно” тоглолт 1996 оны 11 дүгээр сард Соёлын төв өргөөнд болоход 100-аад хүн л үзэж байжээ. Гэсэн ч тэд шантралгүй уран бүтээлээ хийсээр сонсогчдын анхаарлыг татаж чадсан билээ.

Дашрамд дуулгахад, “Нисванис”-ынхан "20 жил" -ийн ойн хүрээнд "NISNIS FEST 2016" рок фестивалийг энэ сарын 9-ний, 15.00 цагт "One Event Hall" -д хийх гэнэ. 

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД