БАЛДОРЖ ШАГНАЛЫН НАЙМ ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ШАТНЫ ДҮН ГАРЛАА

2016 оны 04 сарын 04

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл, нэвтрүүлэгт олгодог БАЛДОРЖ шагналын найм дахь удаагийн шалгаруулалт хоёр дахь шатны дүнгээ гаргав. Шүүгчдийн баг энэ удаагийн шалгаруулалтад ирсэн 62 бүтээлтэй нэг бүрчлэн танилцаж, нягтлан хэлэлцлээ.

Өдөр тутмын сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын сэтгүүлчдийн зэрэгцээ NTV телевиз “Байгалийн гамшиг” цуврал сурвалжилга, “Засгийн газрын мэдээ” сонин “Амьдрал” төслийн гэрэл зургийн бүтээлийг байгууллагаараа нэр дэвшүүлсэн байна.

Амьдрал, үйл явдлын халуун цэгээс хийсэн сурвалжилга, тэмдэглэл, эрэн сурвалжилж асуудал дэвшүүлсэн өгүүлэл, ярилцлага, баримтат нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зургаас шалгарсан эхний шилдэг арав болон удаах арван бүтээлийг туурвисан сэтгүүлчийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж байна.

А. ШИЛДЭГ АРАВТ: 


Б. УДААХ АРАВТ: 

  • О.Бат-Ундрах. “Өнөөдөр” сонин. “Эмнэлгийн 1100 гаруй тоног төхөөрөмж хаягдах нь” (цуврал)
  • У.Болортуяа. Eagle TV. “Мартагдсан Сүхбаатарын араас” (цуврал)
  • Б.Бямбасүрэн. “Засгийн газрын мэдээ” сонин. “Тооцох хариуцлагагүй том толгойтой СӨХ-ныхон” (цуврал)
  • Д.Бямбацэцэг. МҮОНТ. “Гэр бүлийн хүчирхийлэл” (цуврал)
  • Ч.Дөлгөөн. Боловсрол TV. “Цаг хугацааны үнэ цэнэ”
  • Г.Уянга, Г.Батзаяа. МҮОНР. “Хурдан морь унуулж хүүхдийн амь нас, эрүүл мэндээр тоглож байна уу?”
  • Ц.Цэнд. МҮОНТ. “Явлаа, ирлээ”
  • Б.Цэцэгсүрэн. “Засгийн газрын мэдээ” сонин. “Популизмын өртөг жилд 50 тэрбум төгрөг”.
  • Б.Энхцэцэг. UBLIFE.mn “Охиныг орхи”
  • Э.Янжиндулам. VTV HD телевиз. “Сартуулын тэмдэглэл”

Найм дахь удаагийн эхний шалгаруулалтын өмнөхөн СУИС-ийн Сэтгүүл зүйн профессорын баг санаачлан “Балдорж” сантай хамтарч, БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн жишээн дээр онол, практикийн бага хурал зохион байгуулж, СУИС, МУИС, МУБИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрдэмтэн судлаачид БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдэд судалгаа хийж, үр дүнг нь илтгэл болгон хэлэлцүүлсэн.

Энэ удаагийн шалгаруулалттай давхцан болсон Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулсан сэтгүүл зүйн шүүмж судлалын уралдаанд МУБИС-ийн Утга зохиол, сэтгүүл зүйн тэнхимийн дэд профессор, доктор С.Амартүвшин “БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүдийн өнгийг сонжихуй” бүтээлээрээ тэргүүн байр эзэлж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Дагиймаа ”БАЛДОРЖ”-ийн тунхагласан сурвалжилгын шинэ цагийн төлөөлөгчдийн тухай” шүүмжээрээ өрсөлджээ.

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэлийн БАЛДОРЖ шагналт бүтээл буюу өнөөгийн Монголын сэтгүүл зүйг манлайлж яваа залуу сэтгүүлчдийн бүтээлийг эрдэмтэн судлаачид ийнхүү шинжлэн судалж, шүүн хэлэлцэж, үнэлж дүгнэн шинжлэх ухааны эргэлтэд оруулж байгаа нь БАЛДОРЖ шагналын чансааг улам бүр өргөхийн дээр Монголын сэтгүүл зүйн хөгжилд ихээхэн ач холбогдолтой алхам боллоо гэж судлаачид үзэж байна.

Монголын сэтгүүл зүйн дээд шагналын найм дахь удаагийн шалгаруулалтын гурав дахь шат буюу дараагийн даваа 2016 оны зургадугаар сард өндөрлөж, долдугаар сарын эхэнд дүнг зарлах болно.

Сэтгүүлч Та бүхний бүтээлийг baldorj.san@gmail.com хаягаар хүлээн авч байна. Лавлах утас: 99059710

БАЛДОРЖ шагналд нэр дэвшсэн бүтээл, чансаагаа сорьж буй сэтгүүлчдийн лавлах сан бүрдүүлж байгаа тул сэтгүүлчид бүтээлээ ирүүлэхдээ товч намтар, зургаа хавсаргана уу.