Грек дэх цагаачдыг Турк руу буцааж эхэллээ

2016 оны 04 сарын 04

Турк улс болон Европын холбоо хооронд Баруун Европыг зорих дүрвэгсдийн урсгалыг тогтоох зорилгоор байгуулсан гэрээний дагуу Грект байгаа дүрвэгсдийг Турк руу буцааж байна. 

Уг ажиллагаа өнөөдөр Грекийн Лесбос аралд эхлэх бөгөөд дүрвэгсэд тэнгис дамнасан маш аюултай маршрутаар европт ирж байгаа юм. 

Туркийн дээрх асуудлыг хариуцсан хүмүүсийн төлөвлөж байгаагаар 500 орчим дүрвэгч хүлээн авч Дикили хотод байрлуулах аж. 


Грект хууль бусаар ирсэн цагаачид тус улсад орогнох хүсэлт гаргаагүй эсвэл хүсэлт нь буцаагдсан бол тэднийг Турк руу буцаана гэж гэрээнд заажээ. Гэвч грект байгаа цагаачид орогнол хүсэх журмын тухай мэдээлэл маш байгаа талаар гомдол гаргаж байгаа бөгөөд грект буцаж ирэх эсэхээ мэдэхгүй байгаа юм. Энэ шалтгаанаас болж Турк руу буцаах ажил үр дүнтэй болох эсэх нь эргэлзээтэй, багагүй саадтай учирч болзошгүй байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД