”Дэлхийн цирк Монголд 2016” хаалтын тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

2016 оны 04 сарын 07

Арслан, лам гөрөөс, одой морьд, хөгжилтэй бяцхан ноход Монголын үндэсний циркийн манежийг эзэгнэн, Монгол, ОХУ, АНУ болон бусад 10 гаруй орны циркийн шилдэг жүжигчдийн тоглолтыг шимтэн үзэхээр монголын үзэгчид яарч байгаа. Гуравдугаар сарын 26-нд нээлтээ хийсэн эл тоглолт өдөр бүр дүүрэн үзэгчтэй, танхим дүүрэн инээд хөгжөөнтэйгээр үргэлжилж байгаа. Өнөөдөр, маргааш болон бямба, ням гаригт тоглоод л гадаадын жүжигчид буцах учраас "Дэлхийн цирк Монголд 2016" хаалтын тоглолтын тасалбар өнөөдөр худалдаанд гарлаа. 

Ажлын өдрүүдэд 19.00 цагт, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт "Дэлхийн цирк Монголд 2016" тоглолт болох бөгөөд үзэгчдэд лам гөрөөс, сармагчин, одой морьдтой гэрэл зураг авахуулах боломж олгож, тасалбар бүрт фанта ундаа дагалдуулж буй юм. 

Суудлын байршил, тасалбарын үнэ


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД