VALIANT ART: “Уран зураг бол харах яруу найраг”

2016 оны 04 сарын 10

“Уран зураг бол харах яруу найраг” гэж үг бий. Энэ үгийн бодит биелэлийг дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн “Valiant art gallery"-д  дэлгэж буй зураач Д.Ганболдын үзэсгэлэнгээс харж болно.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зураач Д.Ганболдтой цөөн хором ярилцлаа.

-Таны энд дэлгэсэн бүтээлийн ихэнх нь монгол ахуйг харуулжээ.Бас эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлсэн бүтээл ч байна. Та ямар сэдвээр голчлон зурдаг вэ?

-Энд миний 2008 оноос хойш зурсан бүтээлүүд байгаа. Би ямар нэг сэдэвт баригдахгүйг хичээдэг. Мэдээж монгол хүн болохоор монгол ахуйг харуулсан сэдэвтэй зураг их бий. 

-Энэ таны хэд дэх бие даасан үзэсгэлэн бэ. Өнөөдөр нийт хэдэн бүтээл энд дэлгэв?

-Миний зургаа дахь бие даасан үзэсгэлэн гэж хэлж болно. Оюутан байх үеэсээ л өөрийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Өнөөдөр 40 гаруй бүтээлээ дэлгэлээ.

-Үзэсгэлэнд ирсэн зочдын дунд гадныхан их байна. Монгол ахуйг харуулсан зургийг тэд хэр сонирхдог вэ?

-Их сонирхдог шүү. Би олон сэдвээр зурдаг хэдий ч гадныхан монгол ахуйг харуулсан бүтээлд дуртай байдаг юм. Арга ч үгүй биз эх нутагт нь ирсэн юм чинь тухайн орны онцлогийг харуулсан зүйлс анхаарлыг нь татдаг байх. Ер нь монгол зураачдын бүтээлийг гадныхан үзэх сонирхолтой байдаг юм билээ.

-“Valiant art” компанитай хамтарч энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэж сонссон?

-Тиймээ. Миний үзэсгэлэнгийн сурталчилгаа, борлуулалт гээд олон зүйл дээр дэмжин ажиллаж байгаад их баяртай байна. Монгол зураач нар олон сайхан бүтээл гаргадаг хэдий ч хүмүүст хүргэж чаддаггүй шүү дээ. Тэгвэл эднийх тэрхүү боломжийг олгож байгаа юм.

 Дашрамд дурдахад, “Valiant art” компани нь баригын интерьер, дизайн болон уран зургийн үзэсгэлэнгийн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг юм байна. Саяхан “Будда виста” хотхоны хоёр давхарт шинэ байранд орсон бөгөөд хамтран ажиллаж буй анхны уран бүтээлч нь Д.Ганболд аж. Цаашид олон зураачтай хамтарч ажиллахад бэлэн хэмээн тус компанийн Худалдааны төлөөлөгч О.Мишээл ярилаа.

 

 

 

“Уран зураг бол харах яруу найраг” гэж үг бий. Энэ үгийн бодит биелэлийг дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн “Valiant art танхимд  дэлгэж буй зураач Д.Ганболдын үзэсгэлэнгээс харж болно.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр зураач Д.Ганболдтой цөөн хором ярилцлаа.

-Таны энд дэлгэсэн бүтээлийн ихэнх нь монгол ахуйг харуулжээ.Бас эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлсэн бүтээл ч байна. Та ямар сэдвээр голчлон зурдаг вэ?

-Энд миний 2008 оноос хойш зурсан бүтээлүүд байгаа. Би ямар нэг сэдэвт баригдахгүйг хичээдэг. Мэдээж монгол хүн болохоор монгол ахуйг харуулсан сэдэвтэй зураг их бий.

-Энэ таны хэд дэх бие даасан үзэсгэлэн бэ. Өнөөдөр нийт хэдэн бүтээл энд дэлгэв?

-Миний зургаа дахь бие даасан үзэсгэлэн гэж хэлж болно. Оюутан байх үеэсээ л өөрийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Өнөөдөр 47 бүтээлээ дэлгэлээ.

-Үзэсгэлэнд ирсэн зочдын дунд гадныхан их байна. Монгол ахуйг харуулсан зургийг тэд хэр сонирхдог вэ?

-Их сонирхдог шүү. Би олон сэдвээр зурдаг хэдий ч гадныхан монгол ахуйг харуулсан бүтээлд дуртай байдаг юм. Арга ч үгүй биз эх нутагт нь ирсэн юм чинь тухайн орны онцлогийг харуулсан зүйлс анхаарлыг нь татдаг байх. Ер нь монгол зураачдын бүтээлийг гадныхан үзэх сонирхолтой байдаг юм билээ.

-“Valiant art” компанитай хамтарч энэхүү үзэсгэлэнгээ гаргаж байгаа гэж сонссон?

-Тиймээ. Миний үзэсгэлэнгийн сурталчилгаа, борлуулалт гээд олон зүйл дээр дэмжин ажиллаж байгаад их баяртай байна. Монгол зураач нар олон сайхан бүтээл гаргадаг хэдий ч хүмүүст хүргэж чаддаггүй шүү дээ. Тэгвэл эднийх тэрхүү боломжийг олгож байгаа юм.

 Дашрамд дурдахад, “Valiant art” компани нь баригын интерьер, дизайн болон уран зургийн үзэсгэлэнгийн чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг юм байна. Саяхан “Будда виста” хотхоны нэг давхарт шинэ байрандаа орсон бөгөөд хамтран ажиллаж буй анхны уран бүтээлч нь Д.Ганболд аж. Цаашид олон зураачтай хамтарч ажиллахад бэлэн хэмээн тус компанийн Худалдааны төлөөлөгч О.Мишээл ярилаа.

 

 

 

Энэ үзэсгэлэн Д.Ганболдын зургаа дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд 2008 оноос хойш зурсан бүтээлүүдээ дэлгэжээ.

“Монгол хүн тэнгэр заяатай. Миний бүтээлүүд ч тэнгэрээс надад буусан онгодоор хөглөгдөн ирдэг юм” гэж

 

Зураач Д.Ганболд

 худалдааны төлөөлөгч О.Мишээл

сурагчийг амжилттай төгсгөсний дотор 40 гаруй хүүхэд МУБИС, СУИС, ШУТИС-д уран зураг, баримал, архитектор, интерьер, экстрьерийн чиглэлээр суралцаж байна.

Үзэсгэлэнгүүд:

v  1999 онд анхны бие даасан үзэсгэлэн

v 2007 онд Aphorizm in art бие даасан үзэсгэлэн

v 2008 онд “Боно арт”, “Solo exhibition” бие даасан үзэсгэлэн

v 2010 онд  “Салхи”,  “Өнөөдөр” бие даасан үзэсгэлэн 

v 2009-2012 онд  “Хавар”, “Алтан бийр”, “Хөрөг”  зэрэг МУЭ-ийн хорооны үзэсгэлэнгүүдэд 

v 2011 онд “Ахан дүүс”, Монгол-Солонгосын “Гранд арт” залуу уран бүтээлчдийн II үзэсгэлэнд

v 2011 онд “Tiger translet” уралдааны шилдэг 10-т орсон. 

Зураач Д.Ганболд нь 2007 оноос эхлэн орчин үеийн модерн, абстракт чиглэлээр уран  бүтээлээ туурвиж ирсэн. Сүүлийн хоёр жилд уран бүтээлийн эрэл хайгуул хийн үлгэр домог, туульс уншин судалж Монгол орны түүх, соёл, аж байдлын сэдвээр уран бүтээлээ туурвиж байна. Энэхүү  үзэсгэлэнд 40 гаруй уран зураг, баримлын бүтээлүүдээ дэлгэнэ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.130.224.22 НЭГЭНӨДӨРАРМИЙ НДЭСЛЭГЧГЕНЕРА ЛЛДҮГЭРИЙНЭРД