М.Зоригт: Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлнэ

2016 оны 04 сарын 12

Иргэний нисэхийн салбарын хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг болж өнгөрлөө. 

Энэ удаагийн хэлэлцүүлгээр “Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн өнгөрсөн хугацааны хэрэгжилтийг дүгнэж ярилцсанаас гадна энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-д нийцүүлэх, бодлогын баримт бичигт оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар санал, дүгнэлтээ нэгтгэсэн юм.

Хэлэлцүүлгийг нээж ЗТ-ийн сайд Д.Зоригт  үг хэлэхдээ Улсын Их Хурал “Төрөөс иргэний нисэхийн талаар 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг 2013 онд баталж улмаар хэрэгжүүлж эхэлснээс хойш даруй 3 дахь жилтэйгээ золгож байна. Иргэний нисэхийн салбарынхан дээрх бодлогын баримт бичигт тулгуурлан хийх ажлаа төлөвлөж, хэтийн зорилгоо тодорхойлж ирсэн. Тухайлбал, бодлогын баримт бичиг батлагдсанаар эрх зүйн орчны шинэчлэлт хийх урьдал нөхцөл бүрдэж УИХ-ын 2016 оны ээлжит хаврын чуулганаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэн, батлуулахаар өргөн мэдүүлээд буй. Энэ хаврын чуулганаар хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахын төлөө би  ажиллах  болно” гэлээ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД