ГОЁ МЭДЭЭ: Жесси Дэйвис Монголд тоглоно

2016 оны 04 сарын 13

Дэлхийн алдартай хөгжимчдийн нэг алто саксофонч Жесси Дэйвис Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж энэ сарын 15-нд УДБЭТ-ын тайзнаа тоглохоор болжээ.

АНУ-ын Нью-Орлеоноос гаралтай алдарт жазз хөгжимчин Жэссэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа манай оронд ирж монголчуудын сонорыг мялаана. Тэрбээр 11 настайгаасаа  саксафон тоглож өөрийн өвөрмөц уран бүтээл, амьд тоглолтоороо гайхамшигтай чадварлаг хөгжимчин юм.

Дөрвөл хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нар багтдаг. Тэд жазз хөгжмийн арвин туршлагатай, олон улсад өндөр үнэлэгддэг бөгөөд гайхалтай ур чадвараарaa дэлхий дахинд танил болсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД