Хөх, хөлөө ашиглан тийз зарахыг зогсооё

2016 оны 04 сарын 19

 Хямд тийз, хялбар захиалга гэсэн уриатай Z24 компаний олон нийтийн сүлжээгээр явж байгаа зар сурталчилгааг хараад үнэхээр муухай сэтгэгдэл төрлөө. Монголын сайхан гурван бүсгүйг ашигласан уг сурталчилгаа юуг өгүүлэх гээд байгааг ойлгосонгүй. Хямд тийзийг манайхаас гэдэг утгыг гаргахын тулд энэ хөөрхөн хүүхнүүдийн хөл, хөхийг гаргах шаардлага байсан гэж үү? Өндөр хөгжилтэй орнуудад загвар өмсдөг, Монголын бахархал болсон Төгс модель эмэгтэйчүүдийг "доош нь хийсэн" ийм хэлбэрийн зар сурталчилгаа баруунд "явахаа" больсон гэдгийг мэдмээр л юм. Түүний маш богинохон банзал өмссөн хөлийг тийм удаан харуулах хэрэг байсан уу? Эмэгтэйчүүдийн эрх гэж сүржигнэлээ, аль эсвэл атаархаж байна гэж хэлэх хүмүүс олдоно л доо. Гэхдээ салбартаа тэргүүлж яваа хүчирхэг эмэгтэйчүүд тийз зарахын тулд хөх, хөлөө ашиглаж байгааг хараад гол харлах юм даа.  Ялангуяа улс төрч эмэгтэйчүүдийн төлөөлөл болох гэж байгаа дуучин Нара үнэхээр ухаалаг бус сонголт хийсэн байна. "Би дуучин Нара биш намайг жинхэнэ нэрээр минь дууд" гэж уурлаж уурлачихаад ийм юм хийх гэж. Бид чинь угаасаа эмэгтэйчүүдийг эрчүүдээс тэнэг гэж үздэг нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Эмэгтэй хүн хичнээн ухаантай юм ярьсан ч түүний хөх, нүүр нь илүү “чанга дуутай”. Тиймээс ч эмэгтэй гишүүдийг зөвхөн квотоор орж ирсэн ч гэж нүд үзүүрлэдэг. Хүчирхэг, ухаалаг эмэгтэйчүүд манай нийгэмд илүү олон байвал нийгмийн хандлага өөрчлөгдөнө. Мөн залуу охидод заавал хөх, бөгсөө гаргалгүй ухаанаараа байлдан дагуулж болдог юм гэдгийг харуулна. Эдгээр эмэгтэйчүүдтэй адилхан алдар нэртэй эрчүүдийг ийм хувцас өмсөөд тийз зарж байгааг төсөөлж байна уу? Зар сурталчилгаа эрчүүдийг хүчирхэг бизнесмен гэж харуулдаг бол эмэгтэйчүүдийг сексийг ашиглан бараа зардаг эд мэт харуулах юм. Хамгийн гол нь уг сурталчилгаанд тоглосон бүсгүйчүүд нийгмийн хариуцлагаа ойлгоосой.

 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.9.41.10 duunii ner n yu yum boloo
202.9.40.74 Загвар өмсөгчид үүнд ямар хамаатай юм бэ? Ийм реклам хийсэн студи, ийм реклам хүлээж авсан компани хоёрыг л шүүмжилнэ биз. Сэтгүүлч энэ талаар ямар ч ойлголтгүй нь илт байна.
112.72.11.67 Yugaaraa bayan tuugeeree dailna
202.9.40.134 Estoi sonin nvdend neg oir um gj bdg da xaraal shud tusdag xrn ene bol tes esergeere.xvise soliulsan neg ni ch bx shig xvmvvst er ni taalagdax um bishee ed nar
202.70.46.225 эрчvvдээ хvйсээ солиулаад ийм хеерхен болоорой!! гэдэг рекламшд.. мэдээгvмvv??
202.179.18.89 Заааа сссс бүүүр нэг бичих юмаа олж ядахымаа
122.201.21.4 Ёстой ногоо луувангаа иднэ үү лангаа иднэ гэдэг шиг юун ч их юманд санаа зовно вэ, тоглосон хүмүүс нь ичихгүй байхад энд хүмүүс бухимдаад яах бэ дээ ёстой чадаж байгаа юманд арга алга хэлэх үг ч алга!
59.153.114.56 ugaasaa shal sonin reklam bnashdee. huh, guy reclamdsan
103.242.46.37 ЭНЭ РЕКЛАМ ТААЛАГДААГҮЙ ТЭР БҮДҮҮН НЬ НАРА ЮМУУ 3 ТЭНЭГ ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ ШҮҮ УУЧЛААРАЙ
112.72.8.62 Niitleh ym oldku, esvel ymar negen companii zahialga, aa bas magadgui setguulch hunii yos surtahuungui buduuleg huwiin unelelt dugnelteer niitlel bichsen bololtoi, uursdiin site-aa doosh hiisen bodlogogui alham baina amjilt husii dahin aldaa gargahgui bhiig husie. Aldaan deereesee suralts Mongolnews-iin ........... niitlelchd zoriulaw.
202.9.42.2 huni muulhda gargud mortloo oorsdiin shuumjilsn yum bichher ustgahaa bolioch mongol news ee
202.9.42.2 xaxa jinshen oi gutchlaa hol hohoor tiiz zarhaa boli gdg shig iim teneg hunii hisn hodolmroor hudla surjin niitlel bichhee bolimoor mongliin top site gj boddg bsn yamarch utaggui hudlaa senstsldag site n batlagdlaa yagl hogiin uls torchdoo sensatsldg shig lol
202.9.42.2 ямар юмных нь топ сайт ха ха сүйрч байгаа хөлөг онгоц. ха ха дуучин Нарагийн эсрэг хар PR хийж байгаа биз.
  • 2016 оны 04 сарын 20
202.9.42.2 bolimoor yum zugerl reklam banshd yalangya sorog coment bichgchdin egnend jagsah setguulch chi reklamad toglohoor zowshoorsn humuusin omnoo buhimdhan yutai teneg hergev amjilt 3 oor huniig toloolulj haruulsan shan reklam bna
150.129.140.24 Saihan l reklam bnaleeshd
150.129.140.24 Reklam goy
150.129.140.24 yun surtei surtei ym bichdiin :D Hund tusgaj avdiiin goy l reklam bnaleeshd yahleeree hiijigaa negniigee ingedgin haashaa humuus ve
103.229.123.246 HETERHII HUUCHIN UZELTEI BN SHUU
103.229.123.246 ORCHIN UYTEIGEE HUL NIILUUL ANDAA
103.10.21.53 Hahahaha
103.10.21.53 Hahahaha
202.21.106.121 3 дахь нь хэн бэ,негее транс тай адилхан юм
43.242.243.111 mongolnews hog niiteldeg bsynmu hurhi
202.131.234.243 Тэнэгтээрэй, угаасаа эрчүүд нүцгэлнэ гэж юу байсын. Хүүхнүүд өөрсдийгөө гоо сайхны туйлууд л гэж мэдрүүлэх гэсэн байгалийн инстикттэй биз дээ. Ингэж байж л хүн харна ш дээ. Өчнөөн л ийм сурталчилгаа байгаа ш дээ