М-СИ-ЭС Кока-Кола компани байгальд ээлтэй БИО уут хандивлав

2016 оны 04 сарын 20

Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох М-СИ-ЭС Кока-Кола компанитай Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргаа оноос хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн билээ. Үүний нэг жишээ бол байгаль орчинд тустай, байгаль хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж 2013 онд 20.000 ширхэг, 2014 онд 5000 ширхэг хогны уутыг тус тус хандивласан юм.

Уг хогны уутыг Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 6 хэсгийн 33 байгаль хамгаалагч, Хан Хэнтийн Дархан цаазат газар болох Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр гэсэн 3 аймгийн 8 сумын нутаг, Өндөрхаан уулын БЦГ, Хангал нуурын БДГ, Биндэрьяа хан уулын БДГ зэрэг  тусгай хамгаалалттай бүсэд нэвтэрч байгаа ард иргэд, гадаад дотоодын жуулчид, аялагчдад тараан өгч хоггүй орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн 2015 оны 5 дугаар сарын 27-нд Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат, Монгол түмний бахархалт Бурхан Халдун Хайрханыг тахих ёслолын арга хэмжээ болж өнгөрсөн аж. Энэ үеэр хамгаалалтын захиргаа хүлээсэн үүргийн дагуу  Бурхан Халдун Хайрханд аялах, уламжлалт зан үйлийн ёслол үйлдэх журмыг мөрдүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр анхаарч ажилласан. Энэ үеэр 3000 гаруй хогны уутыг 2 өдөрт тараан хоггүй цэвэр орчин бүрдүүлэн ажиллаж чадсан.

М-СИ-ЭС Кока-Кола компани нь энэ жил эхний ээлжний 5000 ширхэг Эко-хогны уутыг хүлээлгэн өгч байна. Мөн ирэх 10 дугаар сард дахин 5000 ширхэг уутыг өгөхөөр шийдвэрлэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД