
Ирээдүйн мастерууд ”Алтан хайч 2016”-д өрсөлдлөө
2016 оны 04 сарын 20

Циркийн манежийг өндөрлөн зассан цагаан тайзан дээр хөөрхөн болсон хүүхэн, харчууд толинд харан инээмсэглэн сууна. Хөдлөхгүй, ярихгүй, харахгүй хэдий ч инээмсэглэж байгааг бодвол тэдэнд үс засалт нь таалагдсан болов уу. Хэрэв эдгээр манекен ярьдаг байсан бол үсийг нь сайхан засаж, хумсыг нь гоёж, нүүрийг нь будсан авьяаслаг оюутнуудад баярлалаа гэж хэлэх байсан биз ээ.
Хөдөлмөрийн яам болон Үйлдвэрлэл урлалын политехник коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран “Алтан хайч” улсын уралдааныг өчигдөр АСА циркт зохион байгууллаа. Үсчин, гоо сайханчаар сурч буй хот хөдөөгийн мэргэжлийн сургуулийн 144 оюутан, сурагч Дэлхийн ур чадварын тэмцээнд тавьдаг шаардлага, стандартын дагуу эрэгтэй, эмэгтэй үс засалт, самналт, нүүрний будалт, маникюр гэсэн төрлөөр өрсөлдсөн юм.
Эмэгтэй үсний засалт богиносож, цайвар өнгийн оруулга, холимог өнгө моодонд орж байгааг “Хүрлээ” салоны захирал Ц.Хүрэлбаатар онцолж байсан. Тэрбээр энэ тэмцээнд оролцож байгаа хүүхдүүдийн ур чадвар, үндсэн техник, мэдрэмжийг сайшааж байсан. Эмэгтэй үс засалтыг шүүх явцад оноо тэнцэх тохиолдол хэдэндээ гарсан байна.
Үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа “Алтан хайч”-ын шилдгүүд 2017 онд Монгол ур чадварын тэмцээнд оролцох эрхтэй болно. Тэндээс шалгарсан үсчин, гоо сайханчид Арабын нэгдсэн Эмират улсад 2017 оны аравдугаар сард болох Дэлхийн ур чадварын тэмцээнд улсаа төлөөлөн оролцох юм” хэмээн ярилаа.
Ирээдүйд мэргэжлийн гоо сайханч, үсчин болж, гоо сайхны хувьсал хийхээр суралцаж байгаа хүүхдүүдийн хувьд “Алтан хайч” хамгийн чухал тэмцээн юм. Мастер үсчин болох хүсэлтэй олон хүүхдийн төлөөлөл болж Архангай, Дархан-Уул, Завхан, Орхон, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежийн хүүхдүүд улсын уралдаанд оролцсон.
Хумсны маникюрын төрөлд өрсөлдсөн хүүхдүүдийг цаг үеэ мэдэрч, зөв өнгө сонгож, орчин үеийн техник ашиглаж байгааг шүүгч нар онцолсон. Өнгөрсөн жилээс тренд болсон шовх хумс, чулууны хээн өнгө энэ зун ч бүсгүйчүүдийн сонголт хэвээрээ байх гэнэ.
Шилдэг суралцагчаар Хөвсгөл аймгийн суралцагч О.Өнөржаргал шалгарч, Сайдын нэрэмжит болор цом, Алтан хайч гардсан бол Шилдэг сургуулиар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж шалгарлаа.
Эзэлсэн байр:
|
ТӨРӨЛ |
Сургуулийн нэр |
Шагналын төрөл |
Овог нэр |
а1 |
MENS CREATIVE STYLE- Эрэгтэй креатив засалт, хатаалт |
УБ Барилгын технологиин коллеж |
Алт |
Сэдбазар Гантуяа |
Дархан МСҮТ |
Мөнгө |
Энхжаргал Ууганбаяр |
||
Орхон МСҮТ |
Хүрэл |
Хүрэлтулга Одсүрэн |
||
Дархан МСҮТ |
Тусгай |
Лэгзэдмаа Золжаргал |
||
2 |
LADIES TECHNICAL EVENING STYLE LONG HAIR (down) -Эмэгтэй урт үсний самналт |
ҮУПК |
Алт |
Жаргалсайхан Мөнгөнсувд |
УБ Барилгын технологиин коллеж |
Мөнгө |
Баатарзоригт Оюундэлбээ |
||
Дархан |
Хүрэл |
Баттулга Одгэрэл |
||
ҮУПК |
Тусгай |
Мөнх-Ирээдүй Жамьяандорж |
||
3 |
MENS HAIR FASHION AND TATTOO- Hair tattoo |
ҮУПК |
Алт |
Баатар Батбаяр |
ҮУПК |
Мөнгө |
Алтансүх Сүхбат |
||
Архангай Булган |
Хүрэл |
Мөнгөннавч Сэдбазар |
||
УБ Барилгын технологиин коллеж |
Тусгай |
Мөнх-Очир Пүрэвбаатар |
||
4 |
TECHNIC OF PERM PART AND REEL BELT- Химийн хагалгаа, дамар ороолтын техник |
ҮУПК |
Алт |
Уламбаяр Мөнхцэцэг |
ҮУПК |
Мөнгө |
Баасандорж Мягмарсүрэн |
||
ҮУПК |
Хүрэл |
Нямхүү Ариунжаргал |
||
Орхон |
Тусгай |
Батбаяр Мөнхтуяа |
||
5 |
MIXMEDIA ДИЗАЙНААР ХУМСНЫ УРЛАЛ БҮТЭЭЛ ХИЙХ |
ҮУПК |
Алт |
Наранцэцэг Цолмон |
ҮУПК |
Мөнгө |
Баярбат Хатантуул |
||
Өвөрхангай |
Хүрэл |
Мөнхжаргал Баасансүрэн |
||
Завхан |
Тусгай |
Отгонбаяр Даваахүү |
||
6 |
MENS MODERN CLASSICAL- Эрэгтэй чөлөөт засалт, хэлбэржүүлэлт |
Архангай |
Алт |
Эрдэнэбилэг Мөнхзул |
Архангай Булган МСҮТ |
Мөнгө |
Мөнгөнтовч Сэдбазар |
||
ҮУПК |
Хүрэл |
Сарангэрэл Хүслэн |
||
ҮУПК |
Тусгай |
Саруул Данзанравжаа |
||
7 |
LADIES CREATIVE STYLE- Эмэгтэй креатив засалт |
Архангай МСҮТ |
Алт |
Цэдэндамба Цэцэгдулам |
ҮУПК |
Мөнгө |
Жаргалсайхан Мөнгөнсувд |
||
ҮУПК |
Хүрэл |
Мөнх-Ирээдүй Жамьяандорж |
||
ҮУПК |
Тусгай |
Батбаяр Номуундарь |
||
8 |
УРАН СЭТГЭМЖИЙН НҮҮР БУДАЛТ |
Өвөрхангай |
Алт |
Хүрэлбаатар Цэвэлмаа |
ҮУПК |
Мөнгө |
Нямбат Номин-Эрдэнэ |
||
ҮУПК |
Хүрэл |
Отгонсүрэн Уянга |
||
Орхон |
Тусгай |
Лувсанцэрэн Маралмаа |
||
9 |
SALSA-Masquerade total make up |
ҮУПК |
Алт |
Баттулга Урангоо |
Өвөрхангай |
Мөнгө |
Чулуунтогтох Ичинноров |
||
СИТИ дээд сургууль |
Хүрэл |
Батбаяр Цэенбүтэд |
||
Орхон |
Тусгай |
Батсүх Цэцэгжаргал |
||
10 |
LADIES FASНION HAIR CUT STYLE |
Хөвсгөл МСҮТ |
Алт |
Эрдэнэчулуун Нандинцэцэг |
ҮУПК |
Мөнгө |
Болормаа Нандин-Эрдэнэ |
||
Орхон |
Хүрэл |
Батбаяр Мөнгөнтуяа |
||
Дархан |
Тусгай |
Төмөрбаатар Эрдэнэхүү |
Энэ уралдааныг зохион байгуулсаны гол ач холбогдол нь үсчин гоо заслын мэргэжлийн хөгжил болон сургалтын агуулга, багшлах мэргэжилтэний ур чадварыг дээшлүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж мөн үсчин гоо заслын мэргэжлийн ирээдүй болсон залуусыг мэргэжилдээ дур сонирхолтой болгон цаашид өсөн дэвжих, хөгжихөд гол ач холбогдол нь оршиж байна.












- АНХААРУУЛГА:
- Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.