Туйванчид тивийнхээ аваргад хүч үзнэ

2016 оны 04 сарын 21

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн АШТ энэ сарын 22-30-нд болно. “Рио-2016” зуны олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн уг тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаярын удирдлага дор нийт 15 тамирчин хүч үзэх юм. Багийн бүрэлдэхүүнд Ө.Чагнаадорж, Э.Мөнхдөл, Э.Оюунбат, Б.Баярням, Ч.Очирсүх, Б.Цэнд-Аюуш, М.Гантулга, Ө.Баянмөнх нарын эрэгтэй туйванчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө. Мөн эмэгтэйчүүдэд Азийн аварга, ОУХМ М.Анхцэцэг, Б.Золбоо, Ч.Нямсүрэн, Б.Бум-Аюуш, Г.Анужин, Б.Энхтамир, Э.Билэгсайхан нар өрсөлдөх бөгөөд баг тамирчид өнөөдөр Ташкент хотыг зорих аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД