С.Дали, П.Пикассогийн бүтээлийг ЭХ ОРОНДОО үзээрэй

2016 оны 04 сарын 22

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ.

ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн гаргахаар болжээ.

Уг үзэсгэлэнд эдгээр хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгчдэд танилцуулна.

Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр  үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнгээр С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээрээ онцлогтой. 


Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталог хийх зэрэгт зарцуулах 5.7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан.


Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Уран бүтээлчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.142.147 Пикассо эд юмсаа хулгайд алдаад цагдаагийн газарт хандтал, тэр хулгайчийг харсанаа хэлсэн гэдэг. Цагдаа нар зураач гэдгийг нь мэдээд баярлаж та тэгвэл бид нарт зургийг нь зураад өгчих, тэгвэл бид маш хурдан олно гэжээ. Удаа ч гүй байтал зурсан зурагтай нилээн адил хулгайч нарыг баричихлаа та ирээд аль нь вэ гэдгийг хэлээд өгөөч гэсэн гэдэг. Пикассо цагдаагийн газар яаран очтол хоер чавганц, гурван нохой, хоер муур байсан гэдэг. Иим л зураач байсан. Хүмүүс урлаг ойлгодог хүний дүр эсгэж, тэнэг зургийг нь ойлгодогоо бусдад харуулах гэж зурсан зургудийг авсаар тэр хүн нэрд ингэж гарсан түүхтэй.
150.129.142.147 tarhinii turaal
  • 2016 оны 04 сарын 23
183.81.169.58 сайхан байна
37.220.133.161 6 sariin 15 hurtel sungadaagui yum baih daa.
202.131.234.243 ямар гоё юмбэ тасалбар нь хэдэн төгрөгийн үнэтэй вэ хаанаас авч болох вэ