Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл”-ийн эзэд тодров

2016 оны 04 сарын 24

Кино дэлгэцийн найруулагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийг үндэслэгч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” наадмын шилдгүүд бааса гаригт тодорлоо. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд радио, телевизийн чиглэлээр суралцдаг 180 гаруй оюутан бүтээлээ ирүүлснээс гадна БНХАУ, Польш улсын оюутан залуус оролцсон юм. Энэ жил телевиз, радиогийн шилдэг бүтээл, богино хэмжээний кино, гэрэл зургийн мультимедиа, анимэйшн, компьютер графикийн төрөлд шилдгүүдийг шалгарууллаа. Наадмын гран при шагналын эзнээр Н.Номинзул шалгарав. Телевизийн шилдэг бүтээлээр СУИС-ийн РТМУС-ийн зураглаачийн ангийн оюутан Б.Уранзаяа, Б.Ариунзаяа нарын бүтээл шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн боллоо. Хүний амьдралын хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд өвчин, хагацал зовлон хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд юу хийж болох вэ гэсэн санааг гэрэл зураг, мультимедиа чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн бүтээлдээ тусгажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.25 BADARUUGAN GEJ BICH L DEE, MALAA.
220.191.168.25 Бадрууган гэдиймаа хүнээ.
  • 2016 оны 04 сарын 24