Олон улсын кино наадамд МОНГОЛ БҮТЭЭЛ шилдгээр шалгарлаа

2016 оны 04 сарын 24

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотод болж өнгөрлөө.  18 дахь удаагаа зохион байгуулсан уг наадамд анх удаа монгол кино өрсөлдөхөөр шалгарсан юм. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ. Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүйг өгүүлэх эл кино тус наадмын хоёр номинацад өрсөлдлөө. Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс 35 нь дараагийн шатанд шалгарч, оны шилдэг киноны төлөө өрсөлдсөнөөс “Зангараг” кино шилдгээр шалгарав. Мөн адал явдалт, тулаант киноны шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин шалгаруулах номинацад “Зангараг” кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар нэр дэвшжээ. Түүнтэй есөн орны уран бүтээл өрсөлдсөнөөс ХБНГУ-ын жүжигчин Фридрих Мукке шалгарсан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Anh udaa orolrsood terguun bair ezelsend haluun bayar hurgie. Ih ireedui haragdaj baina amjilt husie.
220.191.168.25 ene nuhriin huvtsasiig ee, BOHIRIIN SLESAR SHIG.
150.129.143.243 Mundag yum aa