Э.Амартүвшин: Ямар дуучин гэдгийг минь сонсоосой

2016 оны 04 сарын 26

ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд бие даасан анхны тоглолтоо толилуулна. “Утасны анд” энэ талаар тодрууллаа.

-Та 2011 онд Гавьяат жүжигчин болсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бие даасан тоглолт яагаад хийгээгүй юм бэ?

-Гадаадад ганцаарчилсан тоглолтоо олонд сонирхуулж байсан л даа. Монголчууддаа чанартай тоглолт толилуулах гэсээр удчихлаа. “Риголетто”-гийн Риголетто, “Хэрмэл жүжигчид”-ийн Пролог, “Игорь ван”-гийн Игорь ван, “Чингис хаан”-ы Тэмүүжин, “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари зэрэг цэвэр сонгодог бүтээл сонордуулна.

-Энэ тоглолтоос үзэгчид юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

-Амартүвшин хэн бэ, ямар дуучин бэ гэдгийг мэдэж, сонсоосой гэсэндээ тайлангаа тавьж байна. Тиймдээ ч тоглолтоо “Энхбатын Амартүвшин” гэж нэрлэсэн. Италийн “Ла Скала” театрын удирдаач Стефано Сальватор, ДБЭТ-ын найрал хөгжимчид, төгөлдөр хуурч Б.Солонго оролцоно.

-Итали удирдаачийг та урьсан уу, эсвэл Монголд болох өөр арга хэмжээнд оролцохдоо давхар таны тоглолтыг удирдах болсон уу?

-Зөвхөн миний тоглолтод оролцоно, би урьсан юм. Миний найз Гантуяа Милан хотод өргөмжит консулаар суудаг. Түүгээр дамжуулж удирдаач Стефано Сальватортой холбогдсон. Нөгөөдөр би Италийг зорьж, түүнтэй хамтран Аркоре, Белла хотод “Вочи дал мондо” (Өөр газраас ирсэн дуу хоолой) тоглолт хийгээд тавдугаар сарын 5-нд буцаж ирэх юм.

Б.ТАЙВАН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
60.67.153.165 WOW BRAVO
112.72.11.123 Amjilt amjilt gaihaltai