12241 малчинд 46 тэрбум 490 сая төгрөгийн зээл олгожээ

2016 оны 04 сарын 26

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 12698 малчин 48 тэрбум 126.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлсэн байна.

Үүнээс Төрийн банк 4 дугаар сарын 25-ны өдрийн эцсийн байдлаар 12241 малчинд 46 тэрбум 490.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Дашрамд сануулахад, 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжих “Сайн малчин” хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД