О.Гүндэгмаа: Яг үнэндээ би өөрөөрөө бахархдаг

2016 оны 04 сарын 27

Спорт гар бууны тамирчидтай хэр баргийн гэрээ хийгээд байдаггүй дэлхийд нэртэй буу, сумны фермүүд Монголын тамирчин Отрядын Гүндэгмаатай гэрээ байгуулахын тулд дугаарлаж байна. Аль орны тамирчин байх нь хамаагүй, хамгийн гол нь Рио Де Жанейрогийн олимпод Гүндэгмаагийн гарт өөрийнх нь фермийн буу байгаасай гэсэндээ зарим нь түүнийг жил орчим ятгаад хүчрээгүй гэсэн. Хөдөлмөрийн баатар маань “Хэдийгээр гэрээний мөнгөн дүн нь их байсан боловч тамирчин хүний хувьд надад амжилт хамгийн чухал. Тиймээс алийг нь сонговол би амжилт гаргах вэ гэдгээ бодолцож байж шийдвэр гаргасан” хэмээв.

Эх орноо гэсэн түүний сэтгэлийг илэрхийлэх хангалттай шалтгаан энэ мөн билээ. Одоо түүний гаргасан жимээр дараа дараагийн тамирчдаа явуулах, энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглах үүрэг Монголын буудлагын холбоонд харин ногдох учиртай.

Олимпын болон Азийн дээд амжилтыг давтсан, Азийн рекордыг тогтоосон, Монголын буудлагын спортын түүхэнд олон зүйлээр анхдагч болсон О.Гүндэгмаагаар ард түмэн бахархдаг. Амьдралынхаа 30 шахам жилийг буудлагын спортод зориулсан түүнд хэлэх үг, хийх зүйл ч бишгүй тул “Хоймор”-тоо урьж хөөрөлдлөө.

-Та бол зургаа дахь олимпдоо оролцох гэж буй цорын ганц монгол тамирчин. Одоо бэлтгэлээ урьдынхаасаа илүү их эрчимтэй хийж байна уу?

-Бэлтгэл төлөвлөгөөний дагуу л явж байг4аа. Манай буудлагынхан долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Харин олимп дөхөөд ирэхээр манай тамирчдад нэг асуудал тулгардаг. Олимпын баг тамирчдаа үдэж өгнө, хувцас хунарыг нь жигдрүүлнэ, спортын анагаах ухааныхан янз бүрийн сорил авна гээд биднийг энд тэнд дуудаж, цуглуулах нь ихэсдэг. Тэр нь бэлтгэлийн цагаас их авдаг учраас миний хувьд зарим зүйлд нь оролцохгүй байхыг хичээдэг. Би зүгээр л бэлтгэлээ тайван хиймээр байна шүү дээ (инээв).

-Энэ олимп таны хувьд илүү онцлог байх болов уу гэж бодоод байгаа юм. 2012 оны алдаагаа засаж, амжилтаа ахиулах боломж энэ олимп байх.

-Ер нь олимп гэхээр улс болгон л ихээхэн ач холбогдол өгдөг шүү дээ. Харин тамирчдын хувьд дөрвөн жилийн турш бэлтгэлээ хийдгээрээ хийж, тэмцээнээс тэмцээний хооронд “Иймэрхүү бэлтгэлтэй байвал яах нь вэ” гэдгээ бодож тооцож байгаад, хамгийн өндөр амжилт гаргах боломжит үеэ олимпын мөчлөгтэй тааруулахыг хичээдэг. Мэдээж олимпоос дахин медаль авахыг хүсэлгүй яах вэ.

Гэхдээ “Би заавал тэгэх ёстой” гэж өөрийгөө хэт хүчилж, хүлэгдэхийг боддоггүй. Учир нь бид техниктэй харилцдаг хүмүүс. Тухайн агшинд анхаарлаа хамгийн сайн төвлөрүүлж, техникээ хамгийн сайн эзэмшиж, үйлдлийг 100 хувь зөв хийсэн нь л амжилт гаргадаг. Тиймээс медалийн төлөө хэт шунаж, алдаа гаргахаас болгоомжилдог.

-Энэ олимпод таныг Монголын багийн тугчаар явуулах санал гарсан байсан сонссон уу. Манай тамирчдаас анхны эмэгтэй тугч нь болбол сайхан аа.

-Спортын сэтгүүлч тийм санал гаргасан байсан. Албан ёсны биш юман дээр би юу хэлэх вэ дээ. Нээлтээс хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 7-нд миний эхний тэмцээн болно. Тиймээс “Олимпын нээлтийн арга хэмжээнд оролцох уу” гэж багийнхнаас санал авахад нь би оролцох хүсэлтэй байгаагаа хэлсэн.

-2020 оны Токиогийн олимпод та оролцох уу?

-Оролцох санаа байгаа. Гэхдээ наана нь олимпын эрх авна гэж том шалгуур бий шүү дээ. Түүний тулд хариуцлагатай байж, амжилт гаргах л чухал. “Төдөн олимпод оролцсон” гэсэн тоо гүйцээх гэж байгаа биш. Юуны төлөө гэр бүл, үр хүүхдээ хойш тавиад, хөхөөний амьдралаар явж байгаа билээ дээ. Хүүхдээ төрүүлээд ээждээ орхичихно. Хэрхэн өсөн торниж, хөгжиж байгааг нь ч анзаарах сөхөөгүй амьдарч байна. Ялангуяа эхнэр, нөхөр хоёр хоёулаа спортын хүмүүс болохоор манай гэр бүлийн амьдрал үнэндээ утсан харилцаан дээр тогтож байна шүү дээ (инээв).

Гадаад руу тэмцээн уралдаанд яваагүй, Монголд байгаа хэрнээ л гэрээсээ гадуур байрлах, нэгдсэн цугларалтад гарах үе өчнөөн. Тиймээс бүх асуудлыг утсаар л зохицуулж байна. Ингэж зүтгэснийх үр хүүхэд минь хожим дурсаж, бахархах амжилт бүтээх ёстой гэж л боддог.

-Хүн амьдралынхаа бүхэл бүтэн 24 жилийг олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаануудад зориулж, түүнд тохируулж амьдарна гэдэг амаргүй байх. Ингэхэд та давхар биетэй байхдаа тэмцээн уралдаанд оролцож байв уу?

-Анхны хүүхдээ тээж байхдаа найман сар хүртэл нь Монголдоо тэмцээн уралдаанд оролцож, бэлтгэл хийж байсан. Харин сүүлд хоёр ихрийгээ гэдсэнд бүр бага байхад нь гадаад руу тэмцээнд явсан юм. Тэгэхэд өвөл байсан учраас онгоц Монголд газардахдаа сүүл хэсгээ их эвгүй савлаж буусан.

Хойно сууж явсан би өөрөө айхтар айгаагүй ч цүнхээ аваад яг буух гэтэл зүрх аман дээр гарч ирэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилоод эхэлсэн. Тэгээд эмчдээ үзүүлтэл “Хүүхэд чинь их айсан байна. Ер нь одооноос явдал суудлаа зохицуулах хэрэгтэй” гэсний дагуу дахиж тэмцээнд оролцоогүй.

-Хүүхэд томорсон хойно буудахад хүндрэлтэй байх даа. Гэдсэндээ жаахан тийчлэхэд л анхаарал сарнина биз?

-Буудах мөчид бид амьсгаагаа түгждэг. Тэгэхээр хүүхэд амьсгалж чадахгүй болоод, ёстой тийчилж өгнө шүү дээ. Заримдаа байгаа яг сайхан тогтоож хараад, амьсгаагаа түгжих гэтэл хөдлөөд эхэлдэг. Тийм нөхцөлд яаж анхаарал төвлөрөх билээ. Тиймээс олон улсын томоохон тэмцээнд жирэмсэн хүн бараг оролцож харагддаггүй.

-Дахиад хүүхэд төрүүлэх бодол бий юү?

-(Инээгээд) Төлөвлөөгүй ээ.

-“Алдарт эх”-ийн одонгоо авсан байх. Одон зүүх мөчид ямар санагдсан бэ?

-Энэ оны өмнөхөн одонгоо авсан. Уг нь зургадугаар сард өгдөг юм билээ. Тэр үед нь би Германд тэмцээнтэй байж таарсан. Дараа нь наймдугаар сард дүүргээс утасдаад “Та “Алдарт эх”-ийн одонгоо ирж аваарай” гэсэн ч тэр үед нь мөн л амжаагүй. Тэгээд оны өмнөхөн дүүрэг рүү очиж, нийгмийн ажилтнаас нь гардаж авсан. Шүүгээнээсээ одон гаргаж ирээд, надад зүүж өгөхдөө гэнэт анзаарсан бололтой “Өө яана аа, ингээд л өгчихье дөө” гэхээр нь “Би бас ингэж авах гээд л ирлээ” гээд хөхрөлдөж билээ. Түүнээс хоёр, гурав хоногийн дараа нөхөртөө хэлсэн чинь “Эртхэн тэгээд хэлэхгүй яасан юм бэ” гээд л өнгөрсөн дөө.

-Одоогоор тантай нийлээд Монголын гурван буудагч олимпод оролцох эрх авсан. Манай буудлагын тамирчид бэлтгэл хийх тусгай заал танхим гачигдалтай байдгаас эхлээд сум, буугаа зориулалтын өрөөнд агуулахгүй бол зэвэрч гацах гэх мэтчилэн олон асуудалтай тулгардаг. Одоо байдал дээрдсэн үү?

-Бусад спортыг бодоход буудлага илүү онцлогтой. Буудлагын тамирчны хувьд амжилт гаргах эсэх нь өөрөөс нь 100 хувь шалтгаалахгүй, техник хэрэгслээс багагүй хэсэг нь хамаардаг. Тиймээс манайхны буу зэвсгийг өнгөрсөн жил шинэчилсэн. Өмнө нь бидний бэлтгэл хийдэг байсан танхим, орчин нөхцөл, тоног төхөөрөмжүүд олон улсын стандартын шаардлагыг төдийлөн хангадаггүй байсан. Гэхдээ нэг үеэ бодоход одоо арай дээрдсэн л дээ.

Тухайлбал, Батлан хамгаалах их сургуулийн “Аварга” буудлагын клубийн танхим, орчин нөхцөл олон улсын тэмцээний стандарттай харьцангуй ойролцоо болсон. Энд олимпын эрх авсан хоёр тамирчин бэлтгэлээ хийж байгаагийн нэг нь би. Саяхан манай “Аварга” клубийн тамирчид санаачилга гарган, тал талаасаа дэмжиж туслаад “Тэмүүжин өрлөг” сургуульд томоохон тийр ашиглалтад оруулсан. Ингэснээр тэнд буудлагынхан бэлтгэл хийх орчин сайжирсан гэсэн үг. Одоо сайн тоног төхөөрөмж хэрэгтэй.

Тиймээс Швейцариас зориулалтын бай авч өгөх санаачилга гаргасан. 2012 оны олимпоор биднийг Польшид бэлтгэл хийлгэж байсан юм. Энэ удаа манайхан гадаадад өндөр зардлаар бэлтгэл хийхийн оронд тэр мөнгөө дараа дараагийн тамирчдынхаа ирээдүйн амжилтын төлөө зориулъя гэсэн. Тэгээд хийн болон хурдан буудлагын 20 аравч авахад шаардлагатай 300 сая төгрөг гаргуулах саналаа шигшээ багийнханд мэдэгдсэн ч тоог нь цөөлөхийг хүссэн. Мөнгө санхүүгийн байдал хэцүү байгааг ойлгож байна.

Гэхдээ ганц удаагийн олимпоор их хэмжээний мөнгө гадагшаа урсгах бус, түүгээрээ Монголдоо үлдэх зүйл хийе гэсэн санаачилгыг дэмжвэл сайн сан. Шинэ дүрмээр буудлагын тамирчид илүү их нарийвчлалтай байн дээр бэлтгэл хийх шаардлагатай болсон юм.

-Таны нүдний хараа их сайн биз?

-Хүмүүс яг ингэж асуудаг юм. Би нэлээд гярхай шүү (инээв). Гэхдээ үнэндээ мэргэжлийн онцлогоос шалтгаалсан өвчин гэж байдаг юм байна. Жижигхэн хар цэгийг маш сайн тогтож харахын тулд олон жил хүчилсээр байгаад наад зах нь нүд чилдэг, аргадаг болсон. Хоёр нүднийхээ нэгэнд нь үргэлж ачаалал өгөөд байхаар хараанд ч өөрчлөлт ордог юм билээ. Нар жаахан бүүдийгээд ирэхээр нүд бүрэлзээд машин барихад хүндрэлтэй байдаг. Мөн олон цагаар зогссоор байгаад нуруу далийхаас эхлээд асуудал бий бий.

-Манайд спортын анагаах ухаан хэр зэрэг хөгжиж байгаа гэж боддог вэ?

-“Хүзүү байнга хөшиж өвдөөд байна”, “Миний нуруу далийчихсан, ямар эмчилгээ, дасгал хийх вэ” гэхээр “Өө, наадах чинь мэргэжлийн өвчин” гээд барагтай бол тоодоггүй. Жижиг сажиг юм шиг боловч энэ мэт хүчин зүйл хүртэл тамирчны амжилтад нөлөөлдгийг мэддэг учраас гадаадын эмч нар хүн бүртэй нарийн тулж ажиллан, оношинд нь тохирох эмчилгээ, дасгал зааж өгдөг юм билээ. Надад хүртэл “Чиний энэ булчинд асуудал үүссэн байна. Ийм дасгал хийж бай” гээд зөвлөх жишээтэй. Гэтэл манайд спортын анагаах ухааны боловсон хүчин тун хангалтгүй, шинээр ганц нэг залуу хүн нэмж ирвэл тэр нь ажилдаа ямар ч сэтгэл, зүтгэлгүй ханддаг.

Үнэндээ манай спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба бүх насаа энэ салбарт зориулсан хэдхэн хуучцуулын нуруун дээр л тогтож байгаа. Залуу хүмүүс бол ачаалал даахгүй халшраад, цалингаа голоод явах нь элбэг. Өглөө босоод ирэхэд нүднээс өөр эрхтэн хөдлөхөө больчих үе надад бишгүй тохиолддог. Тэр үед утсаар хүн дуудаж бариулдаг. Боловсон хүчин хүрэлцээгүйн улмаас манай буудлагын арваадхан тамирчинд хүн томилж өгдөггүй тул бэлтгэлийнхээ завсраар бид өөрсдөө очиж массаж хийлгэдэг. Уг нь тэр цагт амрах ёстой байтал нэг газраас нөгөө рүү явах хэрэгтэй болдог.

-Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарыг зодог тайлах шийдвэр гаргахад та хамгийн ойрын хүнийх нь хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Нэг их цочирдоогүй л дээ. Урьд нь бид “Спортоо орхихоороо хоёулаа юу хийх вэ” гэж ярилцдаг байсан. Энэ чинь хэзээ нэгэн цагт бидэнд тохиолдох л зүйл. Гэхдээ ид амжилттай явж байгаад, зодог тайлаад гэнэт гэртээ суух амаргүй нь мэдээж. Би л гэхэд хүүхдээ төрүүлэх гээд гэртээ хэсэгхэн байхдаа хэцүүдсэн. “Хүүхэд төрүүлэхэд ингэж байгаа юм чинь буудахаа болиод гэртээ уягдвал бүр хэцүүдэх юм байна л даа” гээд эртнээс өөрсдийгөө дасгахыг хичээдэг байсан.

Гэвч яг зодог тайлахаар шийдсэн тухай нь би олон нийтийн хэрэгслээс мэдээд “Хүүе ээ, чи чинь ингээд зодог тайлчихаж байгаа юм уу” гэж утасдсан (инээв). Тэр үед манайхан бас л цугларалтад гараад, бид хол байж таарсан юм.

-Бэртлээ бүрэн эдгээж чадахгүй явсаар зодог тайлахаас аргагүй болсон гэдэг нь үнэн юм уу?

-Хүчний спорт учраас бөхчүүд бэртэж гэмтэх нь их байдаг л даа. Нэг тэмцээнд яваад иртэл хөлийнх нь эрхий, долоовор хуруу цуураад салчихсан байсан. Өнөөхөө гэмтлийн эмнэлэгт очиж оёулсан чинь умайлгаад их эвгүй болгочихсон байж билээ. Гар, хуруу нь эргэчихээд ирэх үе ч бишгүй.

Манай хүн тэрийгээ юман чинээ тоохгүй. Хамгийн хүнд бэртлээ Солонгост өвдөгний хагалгаанд орж байж эдгээсэн. Гэхдээ удалгүй бэлтгэлдээ гарчихсан. Манай буудлагынхан бол ялимгүй жаахан өвдөлтийг даахгүй, сүр бадраана шүү дээ. Спорт болгоны онцлог өөр байдаг юм билээ.

-Дасгалжуулагч болчихоор танай хүний гэр бүлдээ зарцуулдаг цаг арай нэмэгдсэн үү, эсвэл бүр багасав уу?

-Бүр багассан. Урьд нь өөрөө бэлтгэл хийгээд л болчихдог байсан бол одоо тамирчидтайгаа ажиллах хэрэгтэй шүү дээ. Тиймээс улам завгүй болсон. Гэхдээ зохицуулах үедээ зохицуулалгүй яах вэ.

-Хоёр жилийн өмнөх Шинэ жилийн баяраар танай хүнийг 50 кг жинтэй гацуур хайгаад явж байсан, тэгээд та хоёрыг медалиараа модоо чимсэн гэж дуулсан. Үнэн юм уу?

-(Инээгээд) Тийм том гацуурыг гэрт хаанаа засах билээ. Манайд угаасаа том гацуур байдаг. Тэгэхээр мод хайгаагүй байх аа. Харин биднийг хөдөөнөөс ирэхэд манай хүн гацуураа засаад, медалиудаараа чимсэн байсан.

-Цагаанаа баатар нэлээд романтик хүн байх аа?

-Ер нь тиймэрхүү талдаа. Гэхдээ хүн болгон л романтик байх юман дээрээ байдаг биз дээ.


О.Гүндэгмаа: ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ БАЙХАД БАЯРЛАХ ШАЛТГААН 

МУНДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ

-Та харин сэтгэл хөдлөл багатай хүн шиг харагддаг. Гэвч амьдрал дээр ямар вэ?

-Сонгосон спортоос минь болдог ч юм уу, би тайван хүн. Учиргүй их баярлахгүй л бол хэр баргийн юман дээр ер нь барьц алдахгүй шүү. Сэтгэл хөдлөлөө дараад сурчихсан гэх үү дээ. Гэхдээ юм болгон дээр хөлдүү юм шиг дүмбийгээд байна гэж юу байх вэ. Миний хувьд хэчнээн их уур хүрсэн ч хүлээцтэй байж, “Дараа нь болъё доо” гээд тэвчдэг. Цагаанаа маань харин уурлаж, баярласнаа дор дор нь илэрхийлчихдэг.

-Та хоёрын хэн нь ихрийн удамтай вэ?

-Аль аль талаасаа удамтай. Манай тал ихрийн удамтай гэдгийг би сүүлд л мэдсэн. Аавыгаа мэнд сэрүүн байхад нутаг усанд нь очиж, хамаатан саднуудтайгаа уулзана гэдэг байсан ч бэлтгэл, тэмцээн гэсээр амжаагүй дээ.

-Хүүхдээ ихэр гэдгийг нь мэдээд танай хүн яаж баярласан бол?

-Яагаад ч юм сүүлийн хоёр жирэмслэлт дээр хэвтрийн дэглэм сахихгүй бол хүүхэд маань гарчих гээд байсан. Гэхдээ хоёр ихрийгээ гэдсэнд бага байхад нь Хятадад болсон нэг тэмцээнд оролцсон юм. Тэмцээний үеэр гарчих гээд бүр болохгүй байхаар нь тэндхийн эмчид үзүүлтэл “Ихэр хүүхэд тээж байна. Их болгоомжтой байх хэрэгтэй” гэсэн. Тэгэхээр нь “Манай багийнханд битгий хэлээрэй. Би өөрөө ахлагчдаа мэдэгдэнэ” гэчихээд тэмцээнээ чимээгүйхэн дуусгаад Монголд ирсэн.

Дараа нь эндхийн хяналтын эмчдээ үзүүлтэл мөн л “Ихэр юм байна. Гэхдээ усан ихэр ч байж магадгүй шүү” гэсэн болохоор нь Цагаанаад хэлэхгүй нэлээд хэд хоносон. Тэгээд дахиж ЭХО-д харуулаад баттай болгосны дараа хэлсэн чинь “Айн, үнэн юм уу” гээд жигтэйхэн баярлаж байсан даа (инээв). Тэгсэн бас асуудалтай. Доошоо юм гараад болохгүй байхаар нь хяналтынхаа эмчид үзүүлтэл “Бөөрний чинь үрэвслээс болоод ингээд байгаа бол ургийн өсөлтийг шууд зогсооно” гэж айлгаад, би гадаадад тэмцээнтэй яваа нөхөр лүүгээ уйлж залгаад “Чи ирээч” гэж сандаргасан паянтай.

-Ховор-Эрдэнэ хүү одоо сургуульд орсон байх. Аав, ээж нь хэдийгээр дэргэд нь байнга байхгүй ч тэмцээнд яваад ирэхээрээ медаль авчирдаг мундаг хүмүүс гэдгийг мэддэг, бахархдаг үе дээрээ ирсэн болов уу. Эсвэл тэр үе нь хараахан болоогүй байна уу?

-Яг үнэндээ мэдэхгүй байна аа. Дэргэд нь байнга байдаггүй болохоор хүүхдүүд хоорондоо юу ярьдгийг ч сайн мэдэхгүй юм. Гэртээ очих тоолонд хөвгүүд маань шинэ шинэ зүйл сурчихсан байдаг нь их хөөрхөн. Хэдэн талаас “Тэр тэгсэн”, “Энэ ингэсэн” гээд бужигнаж өгнө шүү дээ. Хүүхдийнхээ өсөж торниж байгаа агшин болгондоо гаргадаг хайр татам үг, үйлдэл бүхнийг нь харж чадахгүй, дараа нь бусдаар яриулдаг нь жаахан тиймхэн.

“Сургууль, цэцэрлэг дээр нь тийм тэмцээн болоод, эмээтэйгээ оролцож, мөнгөн медаль авсан. Ээжтэйгээ орсон бол алтан медаль авах байсан байх аа” гээд утсаар ярихаар нь ээжийгээ, хүүхдүүдээ заримдаа өрөвддөг л юм. Том охин минь ухаантай, хэрсүү болохоор эмээтэйгээ гурван дүүгээ сайн хардаг. Ер нь олон хүүхэдтэй байх сайхан юм. Баярлах шалтгаан мундахгүй шүү дээ.

-Хашбаатарын Цагаанбаатар бол Монголын жүдогийн түүхэнд нэр, мөрөө үлдээсэн тамирчин. Та ч бас өөрийн гараар бүтээсэн халдашгүй дархан орон зайтай, хүчирхэг ертөнц. Ир бяр нь тэгширсэн дэлхийн хэмжээний од залуутай гэр бүл зохиох шийдвэрийг та хэр удаж байж гаргасан бэ?

-(Инээгээд) Манай хүн намайг их гуйсан. Хүн л юм чинь учир зүйгээ тэгж байгаад ололцсон доо. Яван явсаар нэг мэдэхэд амьдрал зохиох дээрээ тулчихсан байсан...

-Жирийн охид бүсгүйчүүдийн хувьд Цагаанбаатартай амьдарна гэдэг сайхан хувь тавилан байж болох. Харин таны хувьд, тамирчин хүний хувьд энэ хоёр хүчирхэг ертөнцийг нэгтгэнэ гэж төсөөлөхөд амаргүй байсан болов уу?

-Тийм ээ. Надад бодох эргэцүүлэх зүйл их байсан. Урьд нь амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн учраас дараа дахиад шийдвэр гаргах дээрээ тулбал арай өөр зүйл байна гэж төсөөлж байсан гэх үү дээ. Гэхдээ манай хүн уйгагүй гүйсний эцэст намайг төсөөлж, төлөвлөж байснаас минь өөр замаар явуулж дөнгөсөн (инээв).

Ямар ч байсан бид сайн, муугаа сайтар ярилцаж байж шийдвэр гаргасан. Хүн эцсийн эцэст ямар нэг алдар гавьяа, амжилтаас илүү аз жаргалтай, сайхан амьдрахыг л хүсдэг шүү дээ. Зовохоо хүрвэл хүн ганцаараа ч зовно. Тиймээс хүнтэй суучихаад ядаж зовохгүй байх хэрэгтэй. Тэр талаас нь их сайн ярилцсан.

-Та хоёрт хамт байх цаг хугацаа тун бага байдаг уу?

-Жилийн 365 хоногийн талаас илүүд нь тус тусдаа байдаг. Онгоцны буудал дээр гэрийнхээ түлхүүрийг өгч, авалцаад салах үе ч гардаг. Тааралдахгүй зөрөх нь ч бий. Биднийг “Гадаадаар байнга яваад, буудал хэсэж амьдраад сайхан юм” гэж харах хүн олон байдаг. Гэвч үнэндээ бидний амьдрал биднээс хамааралгүйгээр, өөр газарт өрнөнө гээд төсөөлөхөөр тийм ч сайхан санагдахгүй л байх. Утсаар амьдралаа зохицуулаад, хөхөө шиг “тэнүүчилж” явах амаргүй.

-2012 оны олимпын дараа Монголдоо ирэхэд та хоёрт ямар байсан бэ?

-Томоохон тэмцээнээс медаль аваад ирэх сайхан. Харин амжилтгүй оролцоод эх орондоо ирэх эвгүй л дээ. “Яагаад ийм юм болчихов” гэж бодогдоод, гол зураад байгаа зүйлийг гэртээ, хүүхдүүд дээрээ ирээд түр мартаж тайвширдаг даа. Гэхдээ л “Дараа жилийн наадам даанч хол байна даа, яана” гэдэг шиг л  хүний нүүр харахаас хэцүү байдаг.

Дээрээс нь хүмүүс биднийг элдвээр хэлж, бичдэг нь жинхэнэ сэтгэлийн дарамтад оруулна шүү дээ. Ямар хүнд бэртэл гэмтлийг ялан дийлж, ямар их хөлс, хүч, тэвчээр, хөдөлмөр гаргаж хичээснийг нь мэддэг болохоор хажуу дахь ханиа бас өрөвдөнө. Би нэг удаа хөлөндөө шил оруулчихаад, өнөөхөө ухуулж авахуулаад гурав хоногийн дараа тэмцээнд оролцоход нөхрөө бүр ч илүү ойлгосон. Тиймээс сонин хэвлэлээр янз бүрийн хов жив гарсан ч тэр болгонд ач холбогдол өгч, олон таван юм хэлдэггүй.

-2008 оны Бээжингийн олимпын финалд таны буу гацаж, мөнгөн медаль хүртэхэд л монголчууд “Нээрээ Гүндэгмаа чинь буугаар бууддаг шүү дээ. Техник гацвал амжилт гэдэг тухайн тамирчнаас шалтгаалдаггүй юм байна” гэдгийг ойлгож анзаарсан гэж нэгэн спортын сэтгүүлч бичсэн байсан. Тэр их ортой үг шиг санагдсан...

-Тийм шүү. Цэргийн алба хаагаад ирсэн хүмүүс “Би бол онц байлдагч. Чи бараг над шиг буудаж чадах уу” ухааны юм ярих нь ч бий. Гэтэл Гүндэгмаа энэ формоо олон жил хадгалж, амжилттай байхын тулд хэчнээн цаг бэлтгэл хийж, ямар их зүйл золиосолж явааг хүмүүс тэр бүр ойлгохгүй. Яг үнэндээ би өөрөөрөө бахархдаг. Шилдэг нь байхын тулд, оргилд нь гарахын төлөө бүхнийг хийж байгаадаа баярладаг. Зөвхөн бэлтгэл сургуулилалтаас гадна тэмцээн дөхөөд ирэхээр өвдөхгүй, ядрахгүй байхаас эхлээд хоол ундаа зохицуулах, алдсан энерги, эрч хүчээ нөхөх гээд олон асуудал бий.

Гэтэл спортын анагаах ухаан манайд сайн хөгжөөгүй учраас төрсний дараа тамирчин эмэгтэй ямар ачаалалтай дасгал сургуулилалт хийх ёстой, ямар амин дэм, эрдэс бодис уух хэрэгтэйг ч зөвлөдөггүй. Би л гэхэд төрснийхөө дараа 2014 онд бэлтгэлд гараад, яасан нь мэдэгдэхгүй гүйлгээд сар гаруй болсон. Цагаанаа надад “Чи одоо ийм юм уух хэрэгтэй. Энэ шингэнийг тариул” гэж зөвлөөд байгаа юм биш үү (инээв). Үүнийг тамирчин хүн л илүү сайн ойлгоно.

-Уучлаарай, нууц биш бол та энэ олон жил формоо жигд хадгалахын тулд ямар тусгай “жор”-оор бэлтгэлээ хангадаг вэ?

-Би хүчний бэлтгэл их хийдэг. Гэртээ байхдаа орой хүүхдүүдээ унтуулчихаад 22.00-23.00 цагийн үед заал руу явж хүчний бэлтгэлээ хийдэг. Манай хүн хамт бэлтгэл хийхээрээ “Чамайг харахаар өмнөөс чинь хялайчихлаа” гэдэг юм. Бөхчүүд хүнд жинтэй штанг, гантель цөөн тоогоор өргөдөг бол би хөнгөнөөр олон удаа бэлтгэл хийдэг юм. Хүмүүс надаас “Буудахад хүчний бэлтгэл ямар хэрэгтэй юм бэ” гэж асуугаад байдаг. Энэ бол олон жилийн турш өөрийнхөө биеийн онцлогт тохируулан, миний гаргаж авсан “жор” шүү дээ.

Тиймээс “Би ийм бэлтгэл хийдэг” гэж хүмүүст харуулахыг хүсдэггүй. Харин надаас асууж зөвлөгөө авбал би харамгүй хэлж өгнө. Манай буудлагын залуучууд хүчний бэлтгэл хийнэ гэхээрээ гүйдэг гэсэн. “Та нар тэгээд яаж гүйдэг юм бэ” гэхээр “Клубийн хойд талын талбайг хэд тойрдог” гэдэг. Тэгэхээр ямар үр дүн гаргах билээ дээ. Одоо манай эрэгтэй буудагчид олимпын эрхээ авч чадаагүй л байна.

Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд явахдаа нэг нь надаас ямар бэлтгэл хийдгийг минь асуусан. “Чи хэтэрхий орой асууж байна даа” гэтэл өөдөөс “Надад дараагийн олимпод оролцох хугацаа бий” гэсэн. Нас яваад байгаа болохоор ч тэр юм уу, надад цаг минут болгон хайран санагддаг. Тиймээс цагийг үр бүтээлгүй өнгөрүүлж буй залуусын өмнөөс харамсдаг.

-Шүхрийн спортын мастер аав, ээжтэй болохоор та шүхрээр бууж үзсэн л биз дээ?

-Шүхрээр бууж байсаан байсан.

-Тэр мэдрэмж ямар вэ?

-Үнэхээр гоё. Өндөрт гарах тусам хамаг чангаараа хашгирмаар ч юм шиг их сайхан байдаг. Тэр мэдрэмжийг шүхэрчид л илүү бодитой ярьж өгөх байх. Аав, ээж хоёр минь хоёулаа Монголд шүхрээр хамгийн олон буусан рекордыг эзэмшдэг. Тэгж дурлахаас ч аргагүй сайхан мэдрэмж. Зун ялангуяа уулын шүхрээр буухад бүр ч янзтай. “Ус мөрөн голууд нь утас шиг Цайран харагдах гэр нь цэцгийн таван дэлбээ шиг...” гээд шүхэрчдийн тухай дуу байдаг юм.

“Шүхрээр бууя л даа” гэж аавыгаа би их шалдаг байлаа. Тэмцээн дөхөхөөр аав “Миний охин бэртэж гэмтчихвэл дэмий” гээд халгаадаггүй байсан. Одоо ч шүхрээр бууж байгаа хүмүүсийг харах надад их сайхан санагддаг. Аавын маань шавь нар зун болгон тэмцээн зохиохдоо “Аавынх нь нэрэмжит тэмцээн болох гэж байгаа. Миний дүү ирж үзээрэй” гээд урьдаг юм.

-Аавын тань шүхэр гүйцэд задралгүй осолдсон гэдэг. Түүнээс хойш танд болон ээжид тань ямар нэгэн айдас үлдсэн үү?

-Боломж олдвол одоо ч шүхрээр буух хүсэл надад бий. Ээж маань ч шүхрийн спортоос хөндийрөөгүй. Сүүлд 60 настайдаа хүртэл шүхрээр буусан. Уулын шүхрээ аваад ганцаараа ч хамаагүй явчихдаг. Хүний сонирхол гэж тийм л байдаг болов уу. Би ч бас эмээ болсон хойноо уулын аманд очиж буудъя, дарийн утаа үнэрлэе гээд явж байхыг үгүйсгэхгүй. Буудахгүй удвал цаанаасаа ямар нэгэн зүйл нэхээд, хүсээд байдаг. Дарьтай сумаар буудахад үнэр нь хүртэл нэг л таатай санагддаг (инээв).

-Таныг хөдөө гадаа явахаар хүмүүс ангийн буугаар цэц мэргэнээ сорьж үзээч гэж шалдаг уу?

-Хүмүүс намайг “Анд явахдаа авч явна аа. Гаргаахгүй биз” гэдэг л дээ. Гэхдээ би амьтан руу буу чиглүүлнэ гэж юу байх вэ. Хааяа найз нөхөдтэйгөө мөрий тавиад бай л буудаж байсан. Нэг инээдтэй зүйл сонсож байсан юм. Манай охины найзууд “контр страйк” тоглож байгаад “Танай ээжийг авчраад эднийг бүгдийг нь буудуулчих юм сан” гэсэн гэдэг.

Л.ГАНЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.14 estoi uuruuruu baharhalgvi yadiin tseejee deldehees yahab dee estoi mundag mongol ohin
185.56.137.11 Жинхэнэ монгол ухаан, тууштай мөн чанар, монгол түмний бахархал болсон эмэгтэй
202.9.41.163 Odoo surguulid sur,,,hunii zaluu nas tegeed duusan.hugshin nas hunii amidraliin diilenhi huviitai zeregtsej orshdog..tiimees bolovsroltoi bol....Battulga gishuunii ug unen shuu,,,Tamirchin hund suraltsah tsag gardaggui gejhelsen bsan,,
59.153.113.128 Рио- д МОНГОЛЫН ТӨРИЙН ДУУЛАЛ
182.160.32.121 Uhaantai hudulmurch Eh Oronch busguin saihan yariltslaga unshlaa. Setgeld saihan baiv.
122.201.26.238 Сайхан эмэгтэй шүү...
103.212.117.231 Миний даргын охин мундаг шүү
150.129.140.123 Sain cn .saihan cn .mundag cn busgui snuu.baharhaj yawdag da
103.212.118.106 Az jarfal husie. Ulam ih amjiltiig erooe.
203.91.117.2 Гайхамшигтай гэр бүл.Гайхамшигта
165.91.179.165 Mongoliin maani hamgiin mundag, huchirheg emegteichuudiin neg gej dandaa boddog. Hamgiin saihan buhniig husiye!
202.70.43.202 Гайхалтай.амжил
202.9.40.206 Mundag hodolmorch hun yum. ooriig chin ih hundeldeg shuu.amjilt,az jargal hamgiin sain saihan buhniig husiye
103.26.195.207 Uneher mundag ymaaa
180.216.41.195 Unheer chadaltai eh oronch uhaantai saihan hun bn.Unheer heleh ug alga.
107.3.93.241 MONGOLD SPORTIIN ANAGAAKH UKHAAN KHEGJEEGUI, MEREGJLIIN EVCHIIG URIDCHILAN SERGIILEKH MASH OLON TERLIIN DASGAL, KHEDELGEEN, AMIN DEM BAIDAG.( ANU-ULSAD. BASAD KHERJILTEINORONCH BAS YALGAAGUI.) ENE TALAAR GERMANCHUUD MASH SAIN GEDEG. GERMAN ULSAD YAAVJ NUD, NURUUGAA UZEELJ BAGA DEER NI ZEVELGEEN AVAKH KHERETI. KHOISH NI BUU TAVI. KHUNSENDEE NERS, TSETSEGT BAITAA, BUTSAI, ,ZEREGIIG TOGTMOL KHEREGLEJ BAIVAL NUDEND TUN TUSTAI...AMJILT.
107.3.93.241 meregjliin evchnees URIDCHILAN SERGIILEKH MASH OLON DASGAL KHEDELGEEN, ZEVLEMJ, AMIN DEM ANU-D ( baidag yuum bilee shuu.( BUSAD KHEGJSEN ORON D CH BAIDAG BAIKH.GERMAND YAAVJ NID, NURUU ZERGEEONOSHLUULJ BAGA DEER NI ZEVELGEE AVAKH KHERETEI.KHOISH NI BUU TAVI....MONGOLD BIYEIIN TAMIRIIN ANAGAAKH UKHAAAN KHEGJEEGUI....TAND AMJILT. ( ACHAALAL IKHTEI IIM YEED KHUVIIN AMIDRALD NI NEG IKH OROOD KHEREGGUI BIZ DEE....MONGOLIIN NERIIG DELKHIID ALDARSHUULJ BAIGAA BUSGUI....)
139.162.153.122 Чи мундаг байж болно.Гэхдээ хуучин нөхөртөө баярлаж яв
202.21.106.146 Ochij ochij tsagaanbaatar gedeg ohin shig duutai, oligtoi amhiltgui olon jil devjeenii alchuur hiij zaluu sain tamirchdiin urduur orson banditai nuhtsdug bnaa
202.21.106.146 Таны хариулт ...тархины тураалтай атархагчидийг бүү унш бүү тоо рио д амжилт чи чадна шүү
  • 2016 оны 05 сарын 10
202.21.106.146 yarilzlagiig unshlaa mundag l hyn um shig bna, end bichsen setgegdliig unshihaar ergelzeed hezyy umaa tanihgui bolohoor...Таны хариулт ...
  • 2016 оны 05 сарын 02
202.21.106.146 saikhan emegtei shuu хариулт ...
  • 2016 оны 04 сарын 30
202.21.106.146 Хоёр тамирчныхаа гэр бүлд, эрүүл энх сайн сайхныг хүсье.Ийм арчаагүй төрийн өмнөөс амжилт гаргаад, улс орныхоо нэрийг дэлхийд гаргаад явж байгаад нь баярлацгаая нөхөд өө.
  • 2016 оны 04 сарын 29
202.21.106.146 Neg udaa ajil hergiin jurmaar haritsaj bsan. Heden tug uguh bsan chini uurlaj haraagaad garaad yavsan olnii tanidag hun bna orood ireh bailgui de gesen mashinaa unaad zugataad yavsan araas ni utasdsan guilgachin tuulgechneer duudaj zagnasan yamar ch bsan Sain hun l lav bish yum bna le deerelhuu muu huuhen bna buynaaraa bolog geed umnuus ni Tsalingaasaa mungiig ni tulj bsan. Joohon bandiin tolgoi erguulj suusan ni unen sh de
  • 2016 оны 04 сарын 28
202.21.106.146 Neg udaa haritsaj uzsen. Mungu uguh estoi bsan chini zugataad yavsan. Tulaad yarihaar tiim ch sain hun bish yum bna le. Aygui deerelhuu iherheg huuhen bna le
  • 2016 оны 04 сарын 28
202.21.106.146 Таны хариулт ...Ooroo huuchin nohorni yum bish biz
  • 2016 оны 04 сарын 28
202.21.106.146 guih bol buh sportiin deed orgil.ih bnuu baga bnuu talbai neg toirnu 2 toirnuu todorhoi nuluu baigaa
  • 2016 оны 04 сарын 28
202.21.106.146 Таны хариулт Чи одоо Цагаанбаатарт сэтгэл алдраад явж байсан юмуу эсвэл Гүндэгмаад сэтгэл алдарч байсан юмуу?Яасан атаархуу хүн муутай тэнэг арчаагүй баагий вэ чи...
  • 2016 оны 04 сарын 28
202.21.106.146 Олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальт хүн алчуур байх уу? Юу ч мэдэхгүй байж амаа тат, нусан пулемёт
  • 2016 оны 04 сарын 28
202.21.106.146 Hutsdag hulgaich ve
  • 2016 оны 04 сарын 28
112.72.11.117 Gundegee egchdee bolon ger buld ni az jargal eruul ekh hamgiin sain saikhan bukhniig husen erooe! Amjilt amjilt amjilt!
59.153.115.243 Ямар мундаг эмэгтэй вэ. Ёстой эрдэмт хүн даруу гэж Гүндгмааг л хэлэх байх. Заавал амжилт гаргах болно. Зав сэтгэлтэйь зөв хүн байна. Амжилт!
202.179.24.91 Естой мундаг хvчирхэг хvvхэн шvvхоер баатартаа амжилт сайн сайханыг ероое монголчуудын генийг бохлож дархлахад зохих хувь нэмрээ оруулж байгаа шvv та хоерын vрс чинь монголын омч шvv