Рерихийн гэр бүлийн музей Монголд “нүүж ирлээ”

2016 оны 04 сарын 27

Санкт-Петербург хотын соёлын өдрүүдийн хүрээнд Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэнгээс авчирсан ховор нандин үзмэрийг дэлгэсэн үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ.  “Санкт-Петербургийн зүрхнээс Азийн зүрхэнд” нэртэй эл үзэсгэлэнг Н.К.Рерихийн удирдсан Төв Азийн шинжилгээний анги Монголд судалгаа хийсний 90 жилийн ойд зориулан гаргаж буй аж. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх эл үзэсгэлэнд Рерихийн гэр бүлийн музей-хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагддаг Николай Рерих, Елена Рерих нарын хувийн эд зүйлс, Н.К.Рерихийн алдарт “Өглөгийн эзэн бурхан багш”, “Жавар”, “Монгол орон”, “Монголын дуу хоолой”, “Хул баригч”, “Мөнхийн хүлээлт”, “Морьтон” зэрэг уран зургаар хийсэн ил захидал болон Н.К.Рерихийн 1930 онд Нью-Йорк хотод хэвлүүлсэн “Азийн зүрх”, Ю.Н.Рерихийн Парис хотноо 1925 онд хэвлүүлсэн “Төвдийн уран зураг”, 1933 онд хэвлүүлсэн “Төв Азийн жимээр” номноос гадна Улаанбаатар хотод 1926, 1927 онд гаргасан “Буддын ёсны үндэс”, “Сангха буюу Община” зэрэг ном багтжээ. Түүнчлэн Н.К.Рерихийн удирдсан Төв Азийн шинжилгээний ангийн Монгол төдийгүй Энэтхэг, Төвд, Хятад зэрэг орны нутгаар аялахдаа авсан 60 гаруй гэрэл зураг Монголын үндэсний музейд анх удаа дэлгэгдлээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД