
С.Дали, П.Пикассогийн бүтээлийг МАРГААШ үзээрэй
2016 оны 04 сарын 28

Дүрслэх урлагийн томоохон төлөөлөгчид болох Сальвадор Дали, Пабло Пикассо нарын гайхалтай бүтээлүүдийг эх орондоо үзэх боломжтой болсон билээ. Тодруулбал, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрин хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг монголын ард түмэнд дэлгэн үзүүлэх юм. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг танилцуулна.
Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Нээлтийн ажиллагаа 4 дүгээр сарын 29-ний 16.00 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
- АНХААРУУЛГА:
- Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.