Б.Анужин VIII байрт шалгарав

2016 оны 04 сарын 28

"РИО-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны Ташкент хотноо болж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байгаа билээ. Өчигдөр(2016.04.28) эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Анужин өрсөлдөж, VIII байр эзэллээ. Тэрбээр огцомоор 86 кг, түлхэлтээр 108 кг, нийлбэрээр 194 кг-ыг өргөлөө. Түүний жинд нийт 16 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин "В" ангилалд тэргүүлсэн юм. Энэ өдөр явагдсан эрэгтэйчүүдийн 75 кг-д Ч.Очирхуяг ХVII байр эзлэв. Манай гол жингийн өрсөлдөөн өнөөдрөөс эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ М.Анхцэцэг, ОУХМ Б.Энхтамир, +75 кг-д ОУХМ Э.Билэгсайхан нар өрсөлдөж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД