Архангайн театрыг “Монгол ёс, зан үйлийн төв театр” болгох санаачилга гарлаа

2016 оны 04 сарын 28

Архангай аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч С.Баярсайхан монгол ёс заншлыг сурталчлан, хойч үедээ өвлүүлэх зорилгоор тоглолт бүрийнхээ өмнө 15 минут монгол зан үйлийн үзүүлэх тоглолт бэлтгэн хүргэж байхаар болжээ. Энэ нь цаашдаа Архангайн театрыг Монгол ёс, зан үйлийн төв театр болгох зорилгод хөтөлж буй. Найруулагч өөрийнхөө санаачилгыг удирдлага, уран сайхны зөвлөлдөө танилцуулж дэмжлэг аваад аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа хүргүүлэх болжээ.

Үс авах, бэр гуйх ёс заншил, хуримын зан үйл гэх мэт бидний мэддэг юм шиг хэрнээ өмнө нь тулгарахад хэн нэгнээс асууж сураглахаас өөр аргагүй болдог зүйлсийг тэд нийтэд сонирхолтой, жүжигчилсэн тоглолт хэлбэрээр хүргэх юм билээ.

Дашрамд дуулгахад, Архангай аймгийн Хөгжимт драмын театрт 47 хүн ажилладгаас 35 нь уран бүтээлчид аж. Тэд одоо “Сонгодог бүтээл 2016” уралдаанд бэлтгэж байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД