АН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв

2016 оны 04 сарын 29

Ардчилсан нам Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөв. Мөн намын удирлагууд мэдээлэл хийсэн бөгөөд АН-ын дарга З.Энхболд "Бид уламжлалаа баримталж билэгдлээ эрхэмлээд, их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох учрал төгөлдөр өдрийг сонгож сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. Манай нам "Монгол хүн 2020" хөтөлбөрийг улам боловсронгуй болгож дэвшүүлнэ. Бид ард түмнийхээ олонхийн саналыг авна гэж итгэж байгаа" хэмээн өгүүлэв.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.31.37 AN yalna gedegt neg l itgehgui bn daa hoorhii.
183.81.169.58 монгол улсын нэр нүүрийг барчихаад бас дахин сонгогдоно гэж бодоод байна уу?