“Зургаа дахь хүсэл” юу вэ

2016 оны 05 сарын 02

Энэхүү кинонд багын зургаан найзын нөхөрлөлийн үнэ цэнэ, хайр дурлалын тухай өгүүлэх болно. Тус тусын амьдралаа хөөж, өөр ажил мэргэжил, өөр үзэл бодолтой болсон найзууд олон жилийн дараа эргэн уулзана. Тэд амьдрал нь хоногоор хэмжигдэх болсон нэг найзынхаа хүсэлтээр хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлцгээнэ.

“Найзууд” театрын дэлгэцийн хоёр дахь бүтээл “Зургаа дахь хүсэл” киноны найруулагчаар Б.Тулгаа, гол дүрүүдэд Э.Мөнхтөр, Б.Уянга, Г.ОтгонцэцЭг, Ц.Энхтайван, Д.Мөнх-Од, Ш.Пүрэвсүрэн тогложээ. Тус киног энэ сарын 6-наас үзэгчдийн хүртээл болгоно.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД